horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Тэтгэвэр, тэтгэмжийнхээ 50%-тай дүйх зээл авч болохоор боллоо

post-img

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 12, 13-нд хуралдаж, бодлогын хүүг одоогийн 12%-д нь хадгалах, тэтгэврийн зээл олгох дээд хязгаарын 50% болгож өөрчлөхөөр шийдвэрлэлээ. Банкнаас зээл авахад өр, орлогын харьцаа 50:50 байхыг шаарддаг. Тэгвэл тэтгэвэр, тэтгэмжээ барьцаалан банкнаас зээл авахад 40:60 гэсэн харьцааг баримталдаг. Үүнийг Монголбанк эргэн харж, тэтгэвэр, тэтгэмжээ барьцаалан зээл авах иргэдэд орлогынх нь 50%-тай дүйх зээл олгохыг арилжааны банкуудад зөвшөөрөв.   

Монголбанк 2025.03.10-наас тэтгэвэр, тэтгэмж барьцаалсан зээлийн шалгуурыг чангалсан. Ингэснээр ахмад настнуудын гар дээр 494 мянган төгрөг буюу амьжиргааны баталгаажих түвшин хангах мөнгө үлдээх зарчим баримтлан, 12 сараас дээш хугацаатай зээл олгохгүй болсон юм. Харин одоо ахмадууд 36 сар хүртэлх хугацаагаар зээл авах боломж бүрдэж байна.

Тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 2-р сард 2.1 их наяд төгрөг байсан бол одоо 1.8 их наяд болж буурчээ. Энэ бол ахмадууд тэтгэврээ барьцаалан, авч болох зээлээ тултал авч байгаагийн илрэл юм. Ахмадууд тэтгэврээ барьцаалан зээл авсаар санхүүгийн ачаалал нь хэт нэмэгдэж, өрийн дарамтад орж байна. Энэ ачаалал, дарамт цаашид ч нэмэгдэхийг Монголбанк анхаарууллаа. Иймд ахмадуудад олгох тэтгэврийн зээлийг зохистой түвшинд байлгах, зохицуулах шаардлагатай байгаа аж.

0/1000