horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хуучин сайд нарыг улираахгүй байхыг УИХ-ын шинэ гишүүд Г.Занданшатараас шаарджээ

post-img

МАН-аас УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьжээ. Уг шаардлагад 30 гишүүн гарын үсэг зурсан байна.
Ховд аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Э.Болормаа энэ санаачилгыг гаргаж, парламентад анх удаа сонгогдсон гишүүд нь дэмжсэн байна. Энэ нь Засгийн газар бүрт сайдаар ажилладаг гишүүдийг хазаарлах зорилготой аж.
Уг шаардлагад гарын үсэг зурсан гишүүдийн 1, УИХ-ын гишүүн Б.Баярбаатараас энэ талаар тодрууллаа.

Яагаад ийм шаардлага тавих болов?

-Шинэ ЗГ-ын нэлээд хувийг хуучин сайд нар эзлэх нь зохимжгүй гэж би үзэж байна. Өмнөх ЗГ-ын сайд нар бүгд хамтын хариуцлага хүлээх ёстой. 2-рт, шинэ ЗГ-ын бүтээмж, хэр удаан оршин тогтнох нь энэ хүлээлтээс шууд хамааралтай. Магадгүй нийгэм хэд хэдэн талаас нь шүүж харж байгаа. Ард түмэн бол үүнийг нухацтай харж байгаа гэж би бодож байна.

Өнөөдөр 23 сайд байна. Үүнийг 15 дотор оруулах боломжтой. Өмнөх ЗГ-уудын түүхийг харвал, 13, 15, 16 сайдтай байсан. Яамгүй сайд нарыг болиулах ёстой. Дээрээс нь бүтээмжийн, хяналтын менежер гээд 400 хүний асуудал яригдаж байна. Би энэ талаар судалгаа авсан. Хэвийн явж байсан ажил хэвийн биш болчихсон юм байна лээ. Чөдөр тушаа болчихсон юм болов уу. Би бол чөлөөлөх 100% үндэслэл байгаа гэж харж байгаа.

Нөгөө талаас ЗГ-ын бүтэц, бүрэлдэхүүн бол Үндсэн хуулиар Ерөнхий сайдад олгосон асуудал мөн. Гэхдээ нийгмийн хүлээлтийг давдаггүй юмаа гэхэд нийцүүлэх нь зөв болов уу. Тэрнээс за энэ өөрөө сайд болох гээд байна гэдэг ч юм уу, тийм юм байхгүй. Нийгэмд хамгийн эхний дүнгээ тавиулах юм нь ЗГ-ын бүрэлдэхүүн байхгүй юу.

Танай намын бүлэг ЗГ-ын бүтэц ямар байхыг ярьсан уу?

-Бүлэг дээр нэлээдгүй гишүүн ярьсан шүү, үүнийг. Намын УЗ дээр ч ярьсан. ЗГ-ыг цомхон болгоё гээд. Нөгөө талд зовлон байдаг юм аа. Энийгээ ч багтаамаар байна, тэрийгээ ч шийдмээр байна гээд.

-Та бүхэн гарын үсгээ зураад өгчихсөн юм байна. Хүлээж авахгүй бол та хэд яах вэ?

-Шаардлага бол биш шүү. Парламентад байгаа УИХ-ын гишүүд дотоод ардчиллаараа үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Намын гэдэг харьяаллаар харж болохгүй. ЗГ-ын ерөнхий бүрэлдэхүүн ямар байх юм, яавал бүтээмж нь хамгийн өндөр байх юм гэдэг талаас нь явцуу ашиг сонирхолгүйгээр асуудалд хандаасай гэсэн л юм.

-Сайд болох боломжтой хүмүүс хэн байна вэ?

-2-р хоол, 3-р хоол ч гэлүү ингэж яриад байдаг. Яг хууль эрхзүйн орчиндоо 1 удаа сайд болсон гишүүн дахин сайд болж болохгүй гэсэн хууль байхгүй. Хуучныг нь буцааж томилох заалт ч байхгүй. Ерөөсөө л чадамжинд нь суурилсан, мэргэжлийн улсууд байх ёстой юм уу, эсвэл менежер нь салбараа удирдах ёстой юм уу гэдэг зүйл дээр Ерөнхий сайд өөрөө мэдрэмжтэй хандах болов уу.

-Таныг сайд болооч гэвэл?

-Би татгалзана. Би парламентат ёсыг бэхжүүлэхэд, 126 гишүүнтэй анхны парламент төлөвших гээд үзэж байна. Энийг бэхжүүлж байж цаашдаа бид парламентын засаглалтай байх л юм бол парламентаа төлөвшүүлэх ёстой.

ЗГ-ыг хамтарч байгуулах болов уу, МАН дангаараа байгуулах уу?

-Тодорхой түвшинд хамтрах байх аа.

0/1000