horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ж.Алдаржавхлан: Нөгөө л сайд болдог хэдэн нөхөд салбар дамжаад, яасан ч ичдэггүй юм

post-img

МАН-аас УИХ-д анх удаа сонгогдсон гишүүд Засгийн газрыг мэргэжлийн хүмүүсээр бүрдүүлэх, жендэрийн тэгш байдлыг хангах ёстой гэсэн шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт тавьжээ. Уг шаардлагад 30 гишүүн гарын үсэг зурсан байна. Уг шаардлагад гарын үсэг зурсан гишүүдийн 1, УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаас энэ талаар тодрууллаа.

-Та бүхэн юу шаардаж байгаа юм бэ?

-1-рт, жендерийн тэгш байдлыг хангаач ээ гэж байгаа. Эмэгтэйчүүдийг ЗГ-т оруулах хэрэгтэй. 2-рт, манай нам мэргэжлийн, салбартаа танигдсан маш олон залуучуудыг жагсаалтаар УИХ-д оруулж ирлээ шүү дээ. Энэ хүмүүсийг, мэргэжлийг нь ашиглаач ээ л гэж байгаа юм. Нөгөө л сайд болдог хэдэн нөхөд дахин сайд болоод, салбар дамжаад, яасан ч ичдэггүй юм, тэрнээсээ. Дахиад 1 салбарт очих юм бол тэр чинь униварсал хүн болох гээд байгаа байхгүй юү, бүх салбарыг мэддэг. Надад бол тийм сонирхол байхгүй. Одоо МАН-ын жагсаалтаар орж ирсэн шинэ гишүүдээсээ, боловсролтой, хүлээн зөвшөөрөгдсөн, мэргэжлийн хүмүүсээс сайд нараа сонгооч ээ. Энэ хүмүүсийг Монголын төд ашиглах ёстой. Тийм учраас би дэмжиж гарын үсэг зурсан.

-Гарын үсэг зурсан 30 гишүүн бүгд анх удаа УИХ-д соногдсон гишүүд үү?

-Анх удаа сонгогдсон л байна лээ. Хөөрхий тэд чинь их хурлын гишүүн бол их хурлын гишүүн л байхгүй юү. Олон сонгогдсоноороо гэдэг чинь харьцангуй асуудал. Дахин дахин энд тэнд очиж сайд хийгээд явдаг, гарч буй үр дүн нь ч ойлгомжгүй хүмүүс байдаг ш дээ. Би бол ний нуугүй л хэлчихъе. Зарим нь гомдох л байх. Би бол өмнөөс нь ичмээр л байгаа юм. Больчих ёстой л байхгүй юү. Дахиад л нөгөө бахь байдаг хэдэн хүн сайд болбол харамсалтай л байна.

-Гарын үсэг зурсан 30 хүнээс ядаж 3 хүнийг сайдаар томил гэж шаардсан юм уу?

-Үгүй, үгүй. Тийм шаардлага огт байхгүй.

Гарын үсэг зурсан гишүүдээс сайд томилохгүй бол ЗГ-ын нас богино байх юм биш үү?

-Бидэнд бол тийм бодол байхгүй. Намайг бол бол гэсэн ч болохгүй шүү. Би бол 4 жил сул гишүүн явъя л гэж байгаа.

-Та бүхний шаардлагыг хүлээж авах болов уу?

-УИХ-ын гишүүн Х.Болормаа анх санаачилсан. Би дэмжсэн. Бид ямар ч байсан саналаа намын УЗ-д өгнө. Хэрэгжүүлэх эсэх нь тэр хүмүүсийн асуудал. Хэрэгжүүлэхгүй бол Монголын ард түмэнд ч муухай харагдана. Би бас 3, 4 Шадар сайдыг хэрэггүй гэж үзэж байгаа. Үнэхээр хамтрах гэж байгаа юм бол тэр хүн 1 яамыг авч ажиллах ёстой. Жишээ нь: Ногоон нам хамтрах гэж байгаа юм бол Зам, тээврийн яамыг ч юм уу хариуцаад, тэнд хүчээ үзүүлэх ёстой байхгүй юү.

Ядаж 1 Шадар сайдтай ажиллаасай. Хүнд зориулж сандал, ширээ бэлддэгээ болиосой.

-УИХ дахь МАН-ын бүлэг хамтарсан ЗГ байгуулна гэж ярьсан уу?

-Ерөөсөө гаргалгаа нь хамтарсан юм. Дангаараа явахад маш хүнд. Одоо ингээд УИХ хууль баталж чадахгүй ингээд сууж байна шүү дээ, өнөөдөр. Дангаараа явбал ийм болно. Хамтарч байж ЗГ-ын тухай ярих юм. Хамтарч байж жаахан бүтэн нойртой хононо. Хамтрахгүй бол ажил хийж чадахгүй дээ.

0/1000