horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

НДЕГ-аас Унгарт ажиллаж амьдарч байгаа иргэдэд мэдээлэл өгчээ

post-img

Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал Бүгд Найрамдах Унгар улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууддаа одоо хэрэгжиж байгаа Нийгмийн даатгалын багц хуулийн мэдээлэл, Монгол Улс, Унгар Улс хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын хэлэлцээрийн мэдээллийг өгсөн юм. Мөн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас боловсруулсан “Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль”-ийн төсөл, “Нийгмийн даатгалын багц нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль”-ийн төслийн талаар танилцуулж мэдээлэл өгчээ. Энэ уулзалтаар хуулийн төсөлтэй холбоотойгоор хороо, олон нийтийн байгууллага, холбоодоос ирүүлсэн саналыг ч танилцуулсан юм.

Энэхүү уулзалтыг Монгол Улсаас Унгар улсад суугаа Элчин сайдын яам, тус улсад үйл ажиллагаа явуулдаг Монголчуудын холбоо хамтран зохион байгуулсан байна.

0/1000