horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Наадмын нээлтийг өглөө, орой 2 удаа толилуулна

post-img

Энэ жилийн үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээний найруулагчаар МУГЗ Н.Наранбаатар ажиллахаар болжээ. Харин концертын хэсгийг МУГЗ, бүжиг дэглээч Д.Баярбаатар хариуцан ажиллаж байна. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн суудлын тоо хязгаартайгаас болж зөвхөн наадмыг зорин ирсэн жуулчдад наадмын нээлт үзэх боломж хязгаарлагдмал байдаг. Тэгвэл энэ жил баяр наадмын нээлтийн арга хэмжээг шөнө ахин тоглуулахаар төлөвлөж байгаа гэнэ. Шөнийн нээлтийг гэрлийн шоугаар дэмжиж сонирхолтой болгох талаар анхаарч ажиллаж байгаа мэдээлэл байгаа юм.

Түүнчлэн бөхчүүдийн зүгээс Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг халтирдаг, эвгүй үнэртэй зэргийг энэ жил өөрчилж стандартын шаардлага хангасан зүлэгтэй болгоно гэдэг амлалт наадмын комиссын даргад байна.

0/1000