Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Шадар сайд С.Амарсайханаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.
-Та дараагийн ЗГ-т сайд болж ажиллах уу?
-Би өмнө хэлсэн шүү дээ. Хэдүүлээ ийм юм ярьж явдгаа одоо болъё. Төрийн сайдын алба гэдэг бол хэн нэгэн хүний амбиц эсвэл хүсэл мөрөөдөл, бодол санаагаар болчихдог зүйл биш байхгүй юу. Тэр дундаа энэ чинь болъё гээд болчихдог, болохгүй гэхээр больчихдог ч зүйл биш. Юун дээр анхаарах вэ гэхээр төрийн институцын бодлого, түүний тогтвортой байдал, ялангуяа тухайн салбарыг хариуцах хүний үүрэг хариуцлага, эхлүүлсэн үргэлжлүүлж байгаа ажлын үр дүн, цаашид тавьж байгаа зорилго, тэр нь улс орон үндэсний хэмжээнд ямар үр нөлөө үзүүлэх үү гээд ажил хэрэг талаас нь хэдүүлээ ярьдаг болмоор байна.
-Э.Болормаа гишүүн шинэ гишүүдээс гарын үсэг цуглуулж хуучин сайд нарыг шинэ ЗГ-т орж ажиллуулахгүй байх тухай асуудал яриад явж байна. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ын гишүүд шаардлага тавих, санал гаргах эрхтэй. Өөрсдийнх нь асуудал шүү дээ. Энэ бүхэн нээлттэй. Ямар ч шаардлага тавьж, санал гаргаж болно. Гэхдээ Ерөнхий сайд өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд хэнтэй хамтарч ажиллах вэ гэдгээ шийдэх учиртай.
-Баярлалаа