УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр 10:00 цагт хуралдах тов гарчээ. Бүлгүүдэд Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл зэрэг хэд хэдэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр болсон байна. Мөн ХҮН намын зөвлөл 10:00 цагт хуралдахаар товложээ. Энэ 7 хоногт байнгын хороод мягмар гаргаас эхлэн хуралдах хуваарь гарсан бол чуулган пүрэв, баасан гарагт хуралдахаар төлөвлөсөн байна. Гэвч байнгын хороо, чуулганы хуралдааны аль алинд Ерөнхий сайд Г.Занданшатарт Засгийн газрын бүтцээ танилцуулах цаг тавиагүй байгаа юм. Хэрэв УИХ-ын Тамгын газраас баталсан энэ хуваарь батлагдсан чигээрээ хуралдвал Г.Занданшатар Засгийн газрын бүтцээ томилуулж чадахгүй ахин 1 долоо хоног алдана.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Өнөөдөр Г.Занданшатар сайд нараа оруулж ирж чадах уу?
- 2025/06/16
- •
- 2 өдрийн өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай