Зурхай
Цаг агаар
Валютын ханш
Радио
userАДМИН

Ч.Мишээл уртын дуучин болно

Ч.Мишээл уртын дуучин болно

“My voice” шоунаас урлагийн гараагаа эхлүүлж уянгалаг, хүчирхэг хоолой, өөрийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягаараа олны танил болсон дуучин Ч.Мишээл Соёл Урлагийн их сургуульд “уртын дуу”-ны мэргэжлээр суралцаж төгсчээ.

Тэрээр энэ тухайгаа “Монгол өв соёлыг тээж, түүгээр суралцана гэдэг ямар гайхалтай гээч. Цаашдаа ч суралцсаар байх их итгэл, хүслийг өгсөнд маш их талархаж байна” гэжээ.

Түүний хувьд МУГЖ С.Цогтсайханы удирдлага дор суралцаж ийн дипломоо гардан авсан байна. Төгссөн хэдий ч есдүгээр сараас ахиад багш дээрээ очиж, нэмж их дуу сурна хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.

0/1000