МАН-ын бага хурлаас дангаараа засгийн газар байгуулна гэдэг амлалт өгч байж томилгоогоо авч чадсан Г.Занданшатар их хуралд суудалтай жижиг намуудад засгийн газрыг хамтран байгуулах санал тавьж эхэллээ. Бага хурлаас АН-ыг хөөх шийдвэр гарч байсантай холбоотойгоор АН улс төрийн шийдвэр гаргаж ахин МАН-тай хамтрахгүй гэдгээ зарлаад буй. Тэгвэл шинэхэн Ерөнхий сайд ИЗНН, Үндэсний эвсэл, ХҮН намуудтай хамтран засгийн газар байгуулах урилгаа өнөөдөр илгээсэн байна. Намынхаа гишүүдийн өмнө дангаараа Засгийн газраа байгуулна гэж амлаж байсан түүнд их хурал дахь намын гишүүдээс ирж байгаа шахалт жижиг намуудад хадаг барихаас өөр сонголт үлдээгээгүй бололтой. МАН-ын 68 гишүүний дэмжлэгийг бүрэн авч чадахгүй байгаа Г.Занданшатарт өөр намаас дэмжлэг хайхаас өөр сонголт байсангүй.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Г.Занданшатар АН-аас бусад намуудад хамтрах санал тавьсан уу?
- 2025/06/16
- •
- 40 цаг 4 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай