Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх саналаа ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвсэлд тус тус хүргүүлсэн талаар мэдээлсэн. Тэгвэл яг одоо ХҮН намын Удирдах зөвлөл дээрх асуудлаар хуралдаж байна. Улмаар Төлөөлөх зөвлөлийнхөө товыг гаргах бөгөөд Төлөөлөх зөвлөл Засгийн газарт хамтрах эсэх эцсийн шийдвэрийг гаргадаг. ХҮН намын төлөөлөх зөвлөл дээрх саналын хүрээнд хуралдаж байгаа бол ИЗНН-ын Улс төрийн Зөвлөл маргааш 11.00 цагт хуралдаж шийдвэрээ гаргахаар болжээ. ИЗНН-ын Улс төрийн Зөвлөлд 45 гишүүн харьяалагддаг байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

- Шинэ
- Хандалттай