horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Т.Доржханд Шадар сайд хэвээрээ үлдэж, Н.Номтойбаяр, Б.Батбаатар нар сайд болох нь

post-img

Г.Занданшатарыг Ерөнхий сайдаар томилоод 5 хонож байна. Гэвч энэ хугацаанд тэрээр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ УИХ-д өргөн бариагүй байгаа юм. Өнөөдөр Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барих болов уу гэсэн хүлээлт улс төрийн хүрээнд үүслээ. Хэдэн өдөр таг чиг байсан улс төр өчигдөр оройноос чимээ орж, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэлд хамтран ЗГ байгуулах бичиг Ерөнхий сайдаас очсон юм.

Намын бага хурал дээрээ дангаараа ЗГ-аа байгуулна гэж ам гарсан Г.Занданшатар энэ удаа хамтарсан Засгийн газар байгуулах нь тодорхой боллоо. Тэрбээр ганц ИЗНН ч бус Ардчилсан намаас бусад, парламентад суудалтай улс төрийн намууд болох ХҮН-ын дарга Т.Доржханд, Үндэсний эвслийн дарга Н.Номтойбаяр нарт хамтарсан ЗГ байгуулж ажиллах санал тавьсан байна. Тэд хэрхэн ажиллах тохироогоо хийж, аль яамаа аль намд өгөхөө шийдсэн сурагтай. Төрийн ордонд яригдаж байгаа мэдээллээр бол Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний эвсэлд нэг суудал буюу Н.Номтойбаярыг Шадар сайдаар, ХҮН-д хоёр суудал буюу Т.Доржхандыг одоогийн ажиллаж буй Шадар сайдад нь хэвээр үлдээж, нэмээд Б.Найдалааг Эрчим хүчний сайдаар, ИЗНН-ын дарга Б.Батбаатарыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар ажиллуулахаар тохирсон тухай яриа байгаа юм.

ХҮН П.Наранбаярынхаа оронд Б.Найдалаагаа оруулж ирж, Эрчим хүчний яамыг авах нь. Б.Найдалаа эртнээс нам дотроо хагарал үүсгэх хэл ам таталж байсан учраас ийнхүү сайд болгон, амыг нь таглахаар шийдсэн бололтой. Дээрх намын удирдах бүрэлдэхүүн өнөөдөр хуралдаж, Засгийн газарт хамтрах эсэхээ эцсийн байдлаар тодорхой болгоно.

Түүнчлэн шинэ ЗГ-ын бүтцээс яамгүй сайд нарыг хасаж, орон тоогоо цомхотгох яриа бий гэнэ. Ингээд шинэ ЗГ 16 яам, Ерөнхий сайдтайгаа нийлээд 19 сайдтай ажиллах бололтой. 19 сайдын дөрвийг ХҮН, ИЗНН, Үндэсний эвслээс сонгоод, үлдсэн 16 сайдын 60 хувийг хуучин сайд нараасаа бүрдүүлэхээр болсон байна. Харин үлдсэн 40 хувьд хоёр сонгогдсон залуу гишүүдээс сонгох сураг байгаа юм.

0/1000
Gg

Nomtoibayar gedeg hun aminii heregt holbogdoj baisan gemt heregtentei zasgiin gazar boloh ni dee