УИХ дахь Ттөрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 10.00 цагт хуралдаж, Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг хийхээр тов тогтоожээ. Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигч нь төрийн албан хаагч байх, дээд боловсролтой, 45 нас хүрсэн, төрийн жинхэнэ албан тушаалд 15-аас доошгүй түүнээс эрхэлсэн түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан, мэргэшсэн байх, зөвлөлийн гишүүдтэй хамаарал бүхий эсэх талаар хүн нэг бүрээр хэлэлцэн, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ял шийтгүүлж байгаагүй болон сүүлийн нэг жилийн хугацаанд улс төрийн намын аль нэг байгууллагад сонгуульт болон бусад албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан зургаан хүнээс Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг сонгож нэр дэвшүүлсэн байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Төрийн албаны зөвлөлд нэр дэвшигчийн сонсгол ТББХ-гоор хэлэлцэгдэнэ
- 2025/06/17
- •
- 25 цаг 11 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай