horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хүүгээ аврахаар гол руу ороод өөрөө живжээ

post-img

Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын 2 дугаар багт Сэлэнгэ мөрөн дээр тавьсан шинэ гүүрний ойролцоо 1 хүүхэд, 1 эрэгтэй хүн живжээ. Хүүхдийг нь иргэд аварсан бол эрэгтэй хүн нь живсэн байна. Живсэн хүний цогцсыг олуулахаар тус сумын цагдаа 6 дугаар сарын 16-ны өдрийн 19:05 цагт онцгой байдлын албанд ханджээ.

Уг дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн албан хаагчид очин, Сэлэнгэ мөрний 3 метрийн гүнээс 36 настай иргэн Э-гийн цогцсыг оройн 20:40 цагт олж, уснаас гаргажээ. Тэрээр 9 настай хүүгээ аврахаар гол руу ороод өөрөө живсэн байна.

0/1000