МСБХ-ны энэ улиралд плэй-оффын шатанд ДеМаркус Казинсаар хүч зузаатгасан “Сэлэнгэ бодонс” багтай таарч тоглосон “BCH Knight” баг тамирчдын солилцоо наймаанд идэвхтэй орж эхэлжээ. Тус баг Тайванийн лигт 2023 оноос хойш тоглож буй Э.Сугар-Очирыг эгнээндээ нэгтгэлээ.
2 метр өндөртэй, төвийн байрлалын тоглогч Э.Сугар-Очир Тайвань улсын SBL Super League-ийн “Changhua BLL” багт 2023 оны драфтын 1-р сонголтоор сонгогдож тухайн жилдээ шилдэг шинэ залуу тоглогчоор шалгарч байсан чадварлаг залуу тамирчин юм.

Тэрээр өнгөрсөн улиралд 24.3 минутад 13.8 оноо, 8.5 самбар, 1.4 оновчтой дамжуулалт дунджилжээ.
Үүнээс гадна тус баг дасгалжуулагчийн бүрэлдэхүүндээ салхи оруулахаар болсон байна. Учир нь 6 дугаар сард багтан, ахлах дасгалжуулагчаа сонгохоор болсон бөгөөд Ч.Ижилболд дасгалжуулагч ирэх улиралд багийнхаа жолоог атгах төлөвтэй байгаа гэнэ.