horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Г.Занданшатарын Засгийн газрыг тольдвол…

post-img

Ерөнхий сайд Г.Занданшатар удаан хүлээлгэсний эцэст Засгийн газрын бүрэлдэхүүнээ танилцууллаа. Танхимдаа  АН-аас бусад намтай хамтрахаар парламентад суудалтай гурван намд урилга хүргүүлсэн ч эцсийн мөчид Үндэсний эвсэлтэй тохиролцоонд хүрсэнгүй. 14 мега төсөл хариуцсан Шадар сайдаар ажиллана хэмээн тооцоолж байсан Н.Номтойбаяр “УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Засгийн газарт багтаа” гэдэг шаардлага тавьсан тухай албан бус мэдээлэл байгаа юм. Их хурлын гишүүн  Г.Тэмүүлэнгийн хувьд өөрөө аж үйлдвэр, эрдэс баялгийн салбараас татгалзаж, Сангийн сайдын суудалд суух сонирхолтой гэдгээ илэрхийлж байсан юм. Мэдээж Ерөнхийлөгчийн үеэлийг суудлаас нь авч хаяж, Н.Номтойбаярт “хадаг барих” зориг зүрх Ерөнхий сайдад байгаагүй нь ойлгомжтой биз ээ.

Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар парламентад суудалтай 2 намтай хамтарсан танхимаа танилцууллаа. Ийнхүү  МАН, ХҮН, ИЗНН гэсэн 3 намаас бүрдсэн Засгийн газар үйл ажиллагаагаа эхэлж байна. Тэгвэл энэ танхимд чухам хэн хэний “гар хөл” багтаж байгааг сонирхъё.

Г.Занданшатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалаас Ерөнхий сайдад томилогдсон гэдэг утгаараа Төрийн тэргүүний дэмжлэгтэй гишүүд сайдад томилогдсон нь ойлгомжтой. Тэгвэл Ерөнхийлөгчийн зүтгүүлсэн сайд нарт 1 номерт улирч байгаа Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нэрлэгдэнэ. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд байх цагаас эхлэн бүх гадаад айлчлалд дагаж явдаг Б.Батцэцэг сайдыг Ерөнхийлөгч болоод өмнөх Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хооронд бор шувуу гүйлгэж, хор хутгасан гэдэг яриа цөөнгүй бичигдсэн байдаг.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын гал тогоог хариуцаж байгаад Тэргүүн шадар сайдын сэнтийд заларч байгаа Н.Учралын хувьд Ерөнхийлөгчийн даалгавраар багагүй гал үүрсэн гэдэг яриа бий. Төгрөг нуурын ордтой холбоотойгоор экс Ерөнхийлөгч Х.Баттулга  болоод МСS-тэй хийх тэмцэлд манлайлан оролцсон төдийгүй Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагахад багагүй дэмжлэг үзүүлж, түгжилдсэн гэдэг яриа ч бий.

Г.Занданшатарын Засгийн газрын гал тогоог хүлээн авч байгаа С.Бямбацогтын хувьд аль ч төрд нүүртэй гэхэд хилсдэхгүй. 2008 оноос эхлэн тасралтгүй парламентад сууж байгаа тэрээр байнгын хороод даргалж байснаас гадна МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан төдийгүй Хууль зүйн сайд, Зам тээврийн сайд, Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан туршлагатай. Өнөөдрийг хүртэл албан тушаалын захаас мултардаггүй түүнд Ерөнхийлөгчийн дэмжлэг бий гэдэг яриа бий.

Сангийн сайдаар улиран ажиллахаар болсон Б.Жавхлангийн хувьд Төрийн тэргүүнтэй үеэл ахан дүүгийн холбоотой учраас сандал суудлаасаа ганхахгүй сайд нарын тэргүүн эгнээнд жагсаж байсан билээ.

Харин Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд өмнө нь М.Энхболдын хотын фракцад багтаж байсан. Тэрээр одоо Төрийн тэргүүнийг түшсэн байх магадлал хамгийн өндөр байгаа юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын суудалдаа үлдэж чадсан Ж.Энхбаярын хувьд мөн л Төрийн тэргүүний дэмжлэгтэй сайд нарын 1. Ерөнхийлөгчийн зөвлөхийн албан үүрэгт удаан хугацаанд хүчин зүтгэсэн эрхэм.

Харин Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн хувьд мөн ялгаагүй Ерөнхийлөгчийн дэмжлэгтэй. Өмнөх Эрүүл мэндийн сайдыг удаа дараа шүүмжилсээр ирсэн нь өмнөх ЗГ-ыг муухай харагдуулахад багагүй түлхэц болсон байдаг. Түүнчлэн Л.Оюун-Эрдэнийн танхимыг унагаах сонголтыг хийсэн МАН-ын гишүүдийн 1 учраас дараагийн ЗГ-ын танхимд орох шагналаа авсан болов уу.

Тэгвэл Г.Занданшатарын кабинетад өөрийнхөө төлөөллийг заавал багтаах нөлөөтэй байр суурь УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийнх. Спикерийн фракцаас шинэ Засгийн газарт багтсан эрхмүүдийг Шадар сайд С.Амарсайхан хошуучилна. Тэрээр УИХ-ын даргатай тун нягт ашиг сонирхолтой гэдэг.

Д.Амарбаясгалангийн ойрын хүрээллээс Г.Дамдинням Засгийн газрын бүтцэд багтаж Эрдэс баялаг, аж үйлдвэрийн сайдаар томилогдлоо. Өмнө нь М.Энхболдын хотын фракцад багтаж байсан тэрээр спикерийг түшсэн байх магадлал бий.

УИХ-ын дарга МАН дотроо нөлөөтэйгөөс гадна ХҮН-ын дэмжлэгийг ч олон жил хүртэж яваа улстөрч. Түүнийг өөрөө ХҮН-ыг санхүүжүүлж бойжуулсан гэдэг олны үг ч бий. Түүнчлэн Д.Амарбаясгалан, Т.Доржханд нарын нөхөрлөл тун дотно гэдэг. Энэ утгаараа ЗГ-т багтсан ХҮН-ын 2 суудал УИХ-ын даргын нөлөөг илэрхийлнэ гэдэг нь гарцаагүй.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар хэдийгээр Төрийн тэргүүний дэмжлэгтэй ч мэдээж хувь улстөрчийн хувиар багаа бүрдүүлэх амбиц байгаа нь гарцаагүй. Тэгвэл түүний зүтгүүлсэн сайд нарт хэн хэн багтаж байгаад анхаарлаа хандуулъя.

Өмнө нь М.Энхболдын фракцад байсан сул хэр нь мөнгөтэй улстөрчийн нэг болох Б.Чойжилсүрэнг багтаа элсүүлж хүрээгээ тэлсэн байх тооцоо Г.Занданшатарт төрсөн байхыг үгүйсгэхгүй. Тэгээд ч гал алдах нь тодорхой болсон эрчим хүчний салбарт очих хүсэлтэй сайд олдоогүй ч байж мэднэ.

Г.Занданшатарын танхим жендерийн асуудлыг дордуулсан бүтэцтэй ЗГ болж түүхэнд үлдэж байна. Өмнөх МАН-ын ЗГ-ууд 3-4 эмэгтэй сайдтай байсан бол Г.Занданшатарын танхим 2-хон эмэгтэй сайдтай болж байгаагийн 1 нь Ч.Ундрам гишүүн. Гэр бүлийн асуудал нь олон нийтэд багагүй шуугиан дэгдээсэн ч УИХ-ын сонгуулиар тойргоос тодорч чадсан түүнийг спикер зүтгүүлсэн байх магадлал маш өндөр юм.

Ерөнхий сайдын фракцыг бүрдүүлж, сайдын суудалд горилсон гишүүдийн тоонд мөн Э.Бат-Амгалан, Д.Батлут, Л.Мөнхбаатар, Т.Аубакир нар яригдаж байна.

Мэдээж Засгийн газарт хамтарсан парламентад 4 суудалтай ИЗНН-ын дарга Б.Батбаатарын хувьд ч сайдынхаа суудлаа удаан хадгалахын тулд Ерөнхий сайдаа дэмжиж ажиллах нь гарцаагүй.

Ийнхүү Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатар 16 яам, 20 сайдтайгаар ажиллахаар танхимаа бүрдүүллээ. Түүний танхимд орохоор шахалт үзүүлж байсан Л.Оюун-Эрдэнийн 30 гишүүнийг томилгоогоо төлөвлөсөн фракцууд авч хэлэлцсэнгүй. Өөр өөрсдийн гэсэн хүмүүсээрээ шинэ Засгийн газрын танхимыг зурлаа.

Г.Занданшатарын кабинетад Ерөнхийлөгчийн дэмжсэн 7 сайд байгаа бол УИХ-ын даргын дэмжлэгтэй 4 сайд суудлаа эзэлж байна.

Шинэхэн Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд танхимдаа Төрийн тэргүүнээс дутуугүй буюу өөрийн талын 7 хүнийг багтаасан байх магадлал байгаа юм. Ташрамд дурдахад Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын сайд нар бүгд “давхар дээлтэй”. УИХ-д сонгогдож чадаагүй түүнд парламентын гишүүдээс багаа бүрдүүлэх нь ашигтай хувилбар гэдэг нь тодорхой билээ. Ингээд Гомбожавын Занданшатарын төрийг жолоодох цаг тоолол эхэллээ.

0/1000