horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

ХСҮТ-ийн эмч Г.Үнэнбат: Дараалсан олон баяр наадмыг хэтрүүлж тэмдэглэх нь нойр булчирхайн хорт хавдрын шалтгаан болж байна

post-img

Сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд нойр булчирхайн хорт хавдар нэмэгдэх хандлагатай болоод байна. Хорт хавдрын төрөл дундаа хамгийн тавилан муутай гэгддэг уг өвчний шалтгааны талаар ХСҮТ-ийн Элэг цөс нойр булчирхай, эрхтэн шилжүүлэн сувилах төвийн эмч Г.Үнэнбаттай ярилцлаа.

– Сүүлийн жилүүдэд элэг цөс, тэр дундаа нойр булчирхайн хавдар нэмэгдэх хандлагатай болсон гэдэг мэдээлэл байна. Энэ айхтар өвчин нэмэгдэх болсон шалтгаан юу вэ?

-Нойр булчирхай гэдэг загас маягийн хэлбэртэй эрхтэн шүү дээ. Хүний биед  аюулхайн цаана оршиж байгаа даавруудыг зохицуулах үүрэгтэй. Бид бүхний мэддэг дотоод шүүрлийн үйл ажиллагаа нь бол сахрыг шимэгдүүлж, инсулинийг ялгаруулж байдаг. Инсулин гэдэг нь нойр булчирхайнаас ялгарч хүний амаар орж ирсэн хоол хүнс, нүүрс усыг задалж, хүний биед хэрэгтэй шим тэжээл, энерги болгож хувиргадаг  дааврыг ялгаруулдаг. Мөн гэдсэнд орж ирж байгаа уураг өөх тосыг задалдаг дотоод шүүрлийн даавруудыг ялгаруулж  байдаг. Сахар, өөх тос, уургийг задалдаг, амаар орж ирсэн хүнсний дээрх 3 зүйлийг задалдаг дааврыг нойр булчирхай  ялгаруулдаг гэж ойлгож болно. 1 дүгээрт нойр булчирхайн хавдар  насны хувьд  65-аас дээш насанд илүү их тохиолдож байна. 2 дугаарт хүйсийн хувьд эрэгтэй хүмүүст илүү давамгайлдаг. 3 дугаарт нойр булчирхайн хавдар үүсгэж байгаа хамгийн том хүчин зүйлсийг дэлхийн эрүүл мэндийн байгууллагууд болон олон судлаач нар тамхидалт  гэж тодорхойлсон нь бий. Тамхи нь нойр булчирхайн хавдар үүсгэх  тэргүүлэх шалтгаан болж байна л даа. Үүнээс гадна чихрийн шижин, буруу хооллолт, нойр булчирхайн архаг үрэвсэл, за мэдээж удамшлын болон генетикийн хүчин зүйлүүд бас нойр булчирхайн хавдар үүсгэх шалтгаануудад орж байна.

-Нойр булчирхайн хавдрын хоруу чанар хэр зэрэг өндөр байдаг вэ?

Тэгэхээр нойр булчирхайн хорт хавдар  дэлхий дахинд  хамгийн тавилан муутай хорт хавдарт тооцогддог. Энэ төрлийн хавдраар өвчлөгсдийн  10 хүн тутмын 9 нь 2 жилийн дотор  ямарваа нэгэн эмчилгээ хийсэн ч амиа алддаг жишиг бий. Нойр булчирхайн хавдраар өвдөөд 5 жил амьдрах магадлал 10 гаруй хувьтай л байдаг.

Эрт оношлогдсон ч, мэс заслын  эмчилгээ хийлгэсэн ч, тэр бүү хэл  хийн бай туяа  гээд бүх эмчилгээнүүдийг хийсэн ч 5 жил амьдрах магадлал 10 гаруйхан хувьтай байдаг. Тийм болохоор нойр булчирхайн хорт хавдар тусахгүй байхыг хичээх нь чухал. Нойр булчирхайн хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд эхний ээлжид тамхийг хаях хэрэгтэй. Тамхи огт татахгүй байж уг хавдраас сэргийлэх боломжтой. Хэрвээ та одоо тамхи татдаг бол аль болох тамхины хэрэглээгээ зогсоох хэрэгтэй. Тамхийг хаях нь хэзээ ч оройтдоггүй. Хүн тамхийг хаяна гэж шийдвэл шууд хаях боломжтой хэрэглээ шүү дээ. Тэгж чадах юм бол та нойр булчирхайн хавдар үүсэх хамгийн том эрсдэлт хүчин зүйлээс сэргийлж чадаж байна гэсэн үг.

Монгол улсад нойр булчирхайн хорт хавдар үүсгэж байгаа бас нэг том шалтгаан нь нойр булчирхайн архаг үрэвсэл байдаг. Дээр үед бол хүн болгоныг эход хараад л бүгдээрээ энэ филенифритэд байна, бөөрний үрэвсэлтэй байна гэж ярьдаг байсан шүү дээ. Энэ нь мөн л бидний амьдралын хэв маягтай холбоотой. Тодруулбал даардаг байсантай холбоотойгоор үүсдэг  байсан байж магадгүй. Орчин үед хөгшин залуу гэлтгүй нойр булчирхайн архаг үрэвсэлтэй байдаг болчихсон. Хэрвээ энэ архаг үрэвслээ эдгээхгүй бол эд эсүүд нь өөрчлөлтөд орж, тэр нь хорт хавдар болж хувирдаг. Энэ бол дэлхийд батлагдчихсан зүйл.

-Нойр булчирхайн хавдар туссан гэдгээ хүн хэрхэн мэдэх боломжтой вэ?

-Хэрвээ нэгэнт нойр булчирхайн хавдар байх сэжигтэй зүйл илэрвэл  эмч нарийн шинжилгээнүүдийг хийж үздэг. Үүнд  ходоодны дуран ордог. Шаардлагатай тохиолдолд ходоод дурандаж байгаад нойр булчирхайнаас эхо шинжилгээгээр дээж авч шинжилдэг. Тэгж байж нойр булчирхай үнэхээр хортой хавдартай  байна уу хоргүй хавдартай байна уу гэдгийг ялгах боломжтой байдаг. Мөн компьютер томограф, пэйт сити, скан буюу одоо нарийн цөмийн шинжилгээ компьютер томографын шинжилгээнүүдийг хийж нойр булчирхайн хортой хавдар эсэх оношийг тогтоох  боломжтой байдаг. Хэрвээ нэгэнт нойр булчирхайн хорт хавдар туссан бол ямархуу зовууриуд өгдөг вэ гэхээр ихэвчлэн хүмүүст хэвлий аюулхайн орчмоор өвдөнө. Тэр аюулхайн өвдөлт нь зүүн хавирга дагаж өвдөхөөс гадна  нуруу руу өвдөж эхэлдэг. Энэ өвдөлт нь таныг ямар нэгэн спортоор хичээллэсэнтэй холбоогүйгээр хэвтэх, босох, ажлаа хийж байгаа ямар ч үеүдэд зовиурладаг. Хэрвээ энэ өвдөлт үргэлжилсээр  байвал та нарийн мэргэжлийн эмчид зайлшгүй хандах  хэрэгтэй. Түүнчлэн  нойр булчирхай хүний биеийн яг нурууны нугалам дээр сууж, хүний биеийн яг төв хэсэгт байрладаг  болохоор  нойр булчирхайн толгойн хэсэгт байрлалтай хавдрын үед хүний бие шарлах, элэг рүү ордог том том судаснууд барагдах эрсдэлтэй. Ингээд ирвэл  баруун талаар  ч зовуурь өгдөг. Харин нойр булчирхайн их бие сүүл хэсэг рүүгээ хавдар байрласан бол  ходоод өвдөх, зүрхээр өвдөж байгаа юм шиг тиймэрхүү мэдрэмжүүдийг өгдөг. Тэгэхээр ер нь  хэвлийгээр өвдөж байгаа тохиолдолд за магадгүй тань өвдөлт нь нуруу руу дамжиж өвдөөд байгаа бол та мэдрэлийн эмчид үзүүлэхээс гадна нуруу нугасны  эмчид үзүүлэхээс гадна заавал хэвлийн эход харуулж нойр булчирхайгаа шалгуулж байх хэрэг.

-Монголчууд сүүлийн жилүүдэд нойр булчирхайн хавдраар өвдөх нь нэмэгдэх хандлагатай болсон гэдэг. Чухам ямар шалтгаантай гэж харж байна вэ?

Монголчууд яагаад олноороо нойр булчирхайн үрэвсэлтэй болж цаашлаад хавдраар өвчилж байгаа шалтгааныг би хувьдаа дараалсан олон баяруудтай холбоотой гэж үздэг.

Миний бодлоор 1-рт наадам, 2-рт шинэ жил, 3-рт цагаан сар, 4-рт эмэгтэйчүүдийн баяр, цаашлаад  мартын 8, эрчүүдийн баяр, цэргийн баяр гээд л. Баяр тэмдэглэж байгааг буруу гэж хэлээгүй. Гол нь баяр тэмдэглэж байгаа Монголчуудын арга барил нь бидний нойр булчирхайг архаг үрэвсэлд хүргээд байна. Зуны улиралд Монголчуудын их иддэг хоол бол хорхог. Нойр булчирхай хоолыг шингээх үүрэгтэй эрхтэн шүү дээ. За тэгтэл ходоодон дотор нь 5 ширхэг хуушуур, 1-2 шил пиво,  тэгээд хажуугаар нь бас газтай  ундаа.  Тэгээд бас магадгүй сүүтэй цай, хуушууртай хамт ороод ирнэ. Бас болоогүй  жижиг сажиг ойр зуурын салатнууд, огурций помидор ч гэсэн зэрэгцээд л ходоод руу ороод байдаг. Мөн  шорлог гарна. 1 шор шорлог идлээ гэхэд  5 ширхэг шорлогын мах. Шорлог бол маш их өөх тостой, тэгээд шарсан хуурсан хүнс. Сая дурдсан бүх зүйлийг 1 голын эрэг орохдоо л иддэг гээд бодохоор  ходоодонд чихэлдсэн энэ их хүнд хоол хүнсийг  нойр булчирхай яаж шингээх вэ? Хүч нь хүрэхгүй шүү дээ. 1 дор орж ирсэн тэр их өөх тосыг шингээхийн тулд нойр булчирхай өөрийгөө  хамаг чадлаараа  ажиллуулж эхэлнэ. Энэ их өөх тос, тэр их хоол ороод ирэхээр ходоод ч  бас шингээж, боловсруулж хүчирдэггүй. Ходоод хоол хүнсийг  бяцалж чадахгүй, буталж чадахгүй, тэгээд ходоодны шүүс нь ч тэр их хоолыг дэвтээж дийлдэггүй. Тэгээд л бүхэл  бүхлээрээ цаашаа явдаг. Нойр булчирхай  тэр өөх тосыг хайлуулах ёстой, нүүрс усыг шимэгдүүлэх үүрэгтэй байтал шимэгдүүлж чадахгүйд хүрдэг. Нөгөө инсүлин ялгаруулдаг нойр булчирхайн үйлдвэрийнх нь ачаалал  хэтрээд нойр булчирхай дахиж хэзээ ч эргэж сэргэхгүйгээр харьдаг. Тэр эвдрэл өөрөө нойр булчирхайг бүтцийн өөрчлөлтөд оруулаад тэр өөрчлөлт нь цаг хугацааны эрхээр хортой хавдар болж үлддэг.

-Өвлийн улиралд азаар тэр бүр хорхог, шорлог идээд байх нь ховор юм байна?

-Өвөл бас ялгаагүй. Манайхан цагаан сарыг өргөн тэмдэглэдэг. Цагаан сараар өглөө бослоо, сайхан уламжлалт ёсоор халуун сүүтэй цайгаар эхэлнэ. Сүүтэй цайгаа уулаа араас нь буузаа идлээ. Нэмээд нийслэл салат идлээ, тэгээд мах аа огтлоод иднэ. Гэртээ 1 иймэрхүү өглөөний цай уучхаж байгаа юм. Нийтлэг асуудал шүү дээ. Гэтэл бид өглөөд   хөнгөн шингэн хоол унд идэх ёстой байтал шууд хүнд хоолоор эхэлж байгаа гэсэн үг. Араас нь гараад айл хэсэж эхэлж байгаа юм. Эхний айл мэдээж аав ээж дээрээ очиж золгоно. Мэдээж аав ээжийндээ оччихоод л хоол ундыг нь идэхгүй, мах шүүсэнд нь хүрэхгүй байж болохгүй. Хамгийн багадаа дахиад 3-5 бууз иднэ. Дахиад 1 таваг салат иднэ. Тэгээд зуушны хиам гахайн махны өөх, тэгээд закускууд иднэ. Удалгүй гэрийн эзэн үг хэлнэ. 1-2 хундага татна. Тэгээд араас нь 1-2 хул айраг ууна. Магадгүй бүр араас нь  сүүтэй цай, кола ууна. Өглөө 7 цагаас 9 цаг хүртэл хоёр хоногийнхоо идэх ёстой хоолыг аль хэдийн идчихсэн байдаг. Тэгэхээр бид  ерөөсөө энэ баяруудыг тэмдэглэхдээ хэтрүүлэн тэмдэглээд байна. Буруу тэмдэглээд байгаа гэсэн үг. Баяр тэмдэглэж байгаа энэ амьдралын буруу хэв маяг, буруу хооллолт маань бидний нойр булчирхайг үрэвсүүлээд байна шүү дээ. Нойр булчирхай арай хийж 1 баярын хоол хүнснээс болж ажиллагаагүй болчхоод эргэж сэргэж  ч амжаагүй байтал дараачийн баяр болчихно. 2 сард цагаан сараа тэмдэглээд л араас нь мартын 8-ны идэлт уулт орж ирнэ. Тэгээд л цэргийн баяраа тэмдэглээд л араас нь  4 сарын 1. Төрсөн өдрүүд дээрх баяр дундуур үргэлжилнэ.

Зун бас их баяр болдог шүү дээ.  Зугаалга, наадам,  байгууллагын амралтууд  байдаг. Зун арай хийж дуусмагц намрын зугаалга эхэлнэ. Тэгээд 9 сарын 1-нд хичээл сургуулиуд эхэлнэ. Ажил цугларсны баяраа тэмдэглэнэ. Дундуур нь 5 дахь өдөр болгоны шоудалт, уултууд хоолны дэглэм алдахад хүргэдэг. Амьдралын хэв маягт нөлөөлнө. Шинэ жилийн баяр байна. Маш өргөн дэлгэр болдог баяр шүү дээ. Шинэ жилээ тэмдэглээд он гартал дараачийн цагаан сарын баяртаа бэлтгээд бид баяраас баярын хооронд циклээр амьдарч байна. Эмч хүний хувьд би дээрх олон баярууд Монголчуудыг нийтээрээ  нойр булчирхайн архаг үрэвсэлтэй болгоод байна уу даа гэж хардаг.

-Нойр булчирхайн үрэвсэл зөвхөн баяр тэмдэглэдэгтэй холбоотой гэхээр өрөөсгөл дүгнэлт шиг санагдаад байх юм. Монголчууд эртнээс л махаар гол төлөв хооллодог. Хүнд хоолтой ард түмэн байсан шүү дээ.

-Бидний өвөг дээдэс  нүүдэлчин соёл иргэншилтэй. Хуучны хар цагаан бичлэгүүдийг үзэхээр тарган хүн ер нь харагддаггүй байсан шүү дээ. Таргалалттай хүн байхгүй байсан гэхээр бид тэр үед буруу хооллодоггүй байсан гэсэн үг. Магадгүй  хоол хүнсний олдоц бага байсан байж болно. Гэхдээ монгол хүний хооллолт  эрүүл байсан байхгүй юу. Өвөл нь гадаа хүйтэн хөргөгчгүй ч гэлээ цаг агаар нь өөрөө мах, идшийг нь тас хөлдөөчихдөг. Өвөл бидэнд энерги хэрэгтэй болохоор малынхаа өөхийг махтай нь хамт гурил будаатай, төмс луувантай л иддэг байсан. Тэгээд хаврын цагт мал гаргадаггүй шүү дээ. Дандаа борцоо иддэг. Борц бол их идэгддэггүй хүнс.  Зун бол сүү цагаан идээгээ идчихдэг. Зуны цагт мал гаргахаар хадгалах газар байхгүй. Гаргасан ч хотол айлуудаараа нийлж байгаад нэг хонь гаргаад л нийтээрээ  хуваагаад л, жоохон жоохон идээд л, бараг хорхойгоо дарах хэмжээнд идээд л болчихдог байсан. Монголчууд зуны улиралд өдөр болгон мах иддэг  байгаагүй. Жилийн 4 улирал нүүдэлчин соёл иргэншлийг дагаж ирсэн хооллолтын соёл нь өөрөө тийм байхгүй юу. Гэтэл гэнэт бид суурьшмал соёлтой болчихлоо. Тэгээд янз бүрийн гаднын хоол хүнснүүдийн олдцууд ихсээд эхэлсэн байх. Солонгос, хятад, европ, америкийн хоол амттанууд. Ингээд л бид янз бүрийн газтай, сахрын хэмжээ нь хэд гэж лимит тавигдаагүй тийм ундаануудыг архи дарстай нь цуг хэрэглэдэг болчихсон. Ингээд бид газар газрын хоолны соёлын дайралтад өртөөд өвөг дээдсээсээ шал өөр хооллодог болчихсон. Гэтэл бидний амьдралын хэв маяг бидний бие махбод анатоми физиологид дээрх гаднын хоол хүнс зохицож чадаагүй гэж хардаг. Тийм болохоор өнөөдөр эрүүл жинтэй хүн нь ховор болчихсон байна шүү дээ. Тэгэхээр бидний хооллолт хоол боловсруулах замын хорт хавдар үүсгэж байгаа тэргүүн шалтгаануудын нэг болж байгаа.  Таргалалт өөрөө бүх архаг хууч өвчнүүд болон одоо ирээдүйд хорт хавдар үүсэх үндсэн эрсдэлт хүчин зүйлст орж эхэлж байгаа гэж хэлж болно.

-Баяр тэмдэглэхээс эхлээд бид нийтээрээ хооллох буруу дадалтай болчхож. Тэгвэл хэрхэн хооллолтоо зөв болгох вэ? Бид одоо зун мах идэхгүйгээр байж чадахгүй байх аа?

-Хаанаас нь эхэлж хэлэхээ мэдэхгүй байна. Урьдчилан сэргийлэх гаргалгаанууд бүгд олон улсад байгаа. Бид багаас нь хүүхдээ өсгөхдөө, гэр бүлийн боловсролоос, ширээний хооллолтын соёлоос эхлэх ёстой гэж боддог. Ерөнхий боловсролын сургуулийн хувьд биеийн тамир, спорт, чийрэгжүүлэх, эрүүлжүүлэх үзлэг, оношилгоо, хичээлүүд бий. ЭМЯ бодлогын хувьд зангидаж өвдсөн үед нь биш өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэхэд нийтээрээ анхаарах хэрэгтэй байна. Бид нийгмээрээ, улс улсаараа хөдөлж байж дадал хэвшилтэй холбоотой таргалалтаас сэргийлж чадна. Таргалалтаас сэргийлж чадвал  бусад маш олон өвчнүүдээс  сэргийлж чадна. Таргалалтаас үүдэж уушгины амьсгалын дутагдалд орно, зүрхний дутагдалд орох эрсдэл бий. Таргалаад эхлэхээр хөдөлгөөн хомсдож эхэлнэ.  Хөдөлгөөний хомсдолоос болоод үе мөчний өвчин тусаж, насжилт буурна. Илүүдэл жинтэй хүн эрүүл жинтэй хүн 2 ижил настай  байж болох ч  гаднаасаа харахад нэг нь хөгшин нэг нь залуухан харагдаж байгаа биз дээ. Аливаа зүйл хэтрэхээрээ хүнд хор болдог. Хэт их  хөдөлгөөн хүртэл  хүний биед аюултай. Хэт их ажил хийх ч аюултай. Үүний нэгэн адил хэт их өөх тос идэх аюултай, мөн  огт өөх тос идэхгүй байх аюултай, огт хөдөлгөөн хийхгүй байх аюултай. Аливаа бүх зүйлсийн баланс буюу тэнцвэртэй байдлыг хангаж хэрэглэх нь чухал. Түргэн хоолыг муу л гээд байна. Гэхдээ түргэн хоолыг огт идэж болохгүй гэсэн үг бас биш шүү дээ. Аливаа зүйлийг тааруулаад ид л дээ. Нэг идэхдээ бага ид. Жоохон зөвийг нь ид. Тэгээд бас байнга битгий ид. Италид  пицца зохиосон шүү дээ. Үнэхээр тийм муу байсан бол одоо бүүр Итали гэдэг улс  байхгүй биз дээ. Гэтэл зохицуулж идээд болоод л байна. Тиймээс Монголчууд бид бүх зүйл дээр тохируулж хэрэглэдэг дадалтай болох нь чухал байгаа юм.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000