horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

Жүжигчин Ёо А Инд холбогдох хар тамхины хэргийг Дээд шүүх хэлэлцэнэ

post-img

БНСУ-ын Дээд шүүхийн 1 дүгээр хэлтэс хар тамхины хэрэгт яллагдагчаар татагдсан жүжигчин Ёо А Инд холбогдох хэргийн шүүх хурлыг 7 дугаар сарын 3-ны өдрийн 10 цагт товлосон байна. Ёо А Инийг 2020 оны 9 дүгээр сараас 2023 оны 3 дугаар сарын хооронд 4 төрлийн эм, пропофол, мидазолам, кетамин, ремимазолам зэрэг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг нийт 181 удаа хэрэглэсэн хэрэгт буруутгаж байгаа. Мөн 8 дугаар сараас 5 дугаар сарын хооронд 44 хүний нэрийг ашиглан, нойрны 1100 гаруй эм хууль бусаар олж авсан гэж ялласан байна.

Нэмж дурдахад, Ёо А Ин өнгөрсөн 1 дүгээр сард АНУ-д танилынхаа хамт марихуан татсан, бусдыг ч мөн ийм зүйлд уриалсан юм байна.

Анхан шатны шүүх Ёо А Инд нэг жил хорих, 2 сая воноор торгох, хар тамхины нөхөн сэргээх 80 цагийн сургалтад хамруулах, 1.54 сая вонын хураамж төлөх ял оноосон байна. Гэвч жүжигчин Ёо болон прокурор давж заалдсан бөгөөд хоёр дахь шүүх хурлаар түүний ялыг нэг жил болгон бууруулжээ. Гэвч прокурор давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, хяналтын шатны шүүхэд хандсанаар Ёо А Инд холбогдох хэрэг Дээд шүүхэд шилжсэн аж.

0/1000