horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Хоол унааны мөнгөнөөс НДШ тооцохгүй байх хуулийн төслийг өнөөдөр хэлэлцэнэ

post-img

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын боловсруулсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр Нийгмийн бодлогын байнгын хороо хэлэлцэнэ. Энэхүү төслөөр уг хуульд гурван багц өөрчлөлт хийж байгаа юм. Тодруулбал: Нийгмийн даатгалын ерөнхий хуульд байдаг зохицуулалтаас иргэний хуулийн зохицуулалтын хөдөлмөрийн шинж чанартай үйлдлээс албан журмын нийгмийн даатгал авдгийг болиулах юм. Ажил, үйлчилгээ эрхлэн олж байгаа орлогоосоо 20 хүртэл хувийн нийгмийн даатгал төлж байгаа нь ажилгүйдлийг ихэсгэх, ажлын байрны үр ашгийг багасгах, энэ чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг боомилдог гэж хууль санаачлагчид үзэж байна. Уг хуулийг өөрчилснөөр иргэд хувиараа хөдөлмөр эрхлэх, ажлын байр нэмэгдэх боломж бүрдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа юм. 

Хоёдугаарт, хоол, унаа, байрны хөнгөлөлт зэргээс нийгмийн даатгалыг авахыг болиулах юм байна. Энэ нь иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, ажил олгогч ажилчдадаа бодитойгоор дэмжлэг өгөх, бодит орлогыг нь нэмэгдүүлэх үр ашигтай. Гуравдугаарт, байгууллага төлөх нийгмийн даатгалын албан журмын хэмжээ, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр хязгаарлах зэрэг өөрчлөлт оруулсан байна. 

0/1000