horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Улаанбаатар хотын нийтийн төв номын санд ШУА-ийн 16 хүрээлэн ном хандивлана

post-img

Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын санд Шинжлэх ухааны академийн харьяа 16 хүрээлэн болон Тэргүүлэгчдийн газар өнөөдөр ном хандивлана. Энэ жил 45 жилийн ойгоо тэмдэглэж буй тус номын сангийн сан хөмрөгийг нэмэгдүүлэх, олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг түгээх зорилгоор ШУА-ийн хүрээлэнгүүд шинжлэх ухааны салбар бүрийг хамарсан эрдэм шинжилгээ, судалгааны 1100 гаруй ном, товхимол хандивлах юм байна.

1980 онд байгуулагдсан Улаанбаатар хотын нийтийн төв номын сан Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах салбараараа дамжуулан, жилдээ 150–200 мянган уншигч, хэрэглэгчдэд цаасан болон цахим 500 мянга гаруй номоор үйлчилдэг.

Тус номын сан:

  • Нийт сан хөмрөг: 386.600 гаруй ном
    • Хэвлэмэл ном: 381.200
    • Брайль ном: 2.500
    • Цахим ном: 410
    • Тогтмол хэвлэл: 1.500 нэгж
  • Нийт суудал: 720
  • Ажиллагсад: 80
  • 2016 оноос эхлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан NVDA дэлгэц уншигч болон монгол брайль хэрэглэл нэвтрүүлж, 3,000 гаруй номын сантайгаар жилд 350 гаруй тусгай хэрэгцээт уншигчид үйлчилж байна.

   

0/1000