2025 оны 1-р сард ЭМЯ, Улсын 1-р эмнэлгээс Бүсийн оношилгоо, эмчилгээний 4 төвд бөөр, шээсний замын чулууг гаднаас нь буталж авах аппарат өгчээ. Үүгээр Ховд аймагт анх удаа мэс засал хийж, амжилттай болжээ.
Улсын 1 дүгээр төв эмнэлгийн Урологи, андрологийн төвийн их эмч Г.Ганболд Ховд аймагт ажиллаж, Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Мэс заслын тасагтай хамтран, 55-88 настай 6 өвчтөний бөөр, давсагны чулууг нь гаднаас нь бутлан, дурангаар авчээ. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал сайн, тогтвортой байна.
Өндөр настай өвчтөнүүдийг Улаанбаатар хот руу авч явахад хүндрэлтэй байдаг аж. Тиймээс Улсын 1 дүгээр төв эмнэлгийн мэс заслын эмч нар орон нутагт дурангийн мэс заслын шинэ технологи нэвтрүүлэн, орон нутгийн мэс заслын эмч нарыг ажлын байранд нь сурган, дадлагажуулж байна.
2025-06-19 13:19:45
Дурангийн аргаар буталж авсан болохоос гаднаас нь буталчаагүй л болвуу даа