horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Цагдан хорих 461 дүгээр анги робот нохой ашиглаж эхэллээ

post-img

ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги харуул хамгаалалтын үйл ажиллагаандаа робот нохой туршилтаар ашиглаж эхэллээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага 2025 онд “Хүний хөгжил, цахимжуулалт, үйлдвэржилтийг дэмжих жил” болгожээ. Үүний хүрээнд хорих анги, шийдвэр гүйцэтгэх байгууллагуудад хиймэл оюун /AI/-д суурилсан орчин үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.

ШШГЕГ хиймэл оюуныг байгууллагадаа нэвтрүүлэх ажлын хэсэг байгуулжээ. Хиймэл оюун ашигласнаар хүн хоорондын харилцаанаас үүдэлтэй сэтгэл ханамжгүй байдал арилна, хүний хөдөлмөр хөнгөвчлөгдөнө гэж үзэж байга аж.

0/1000