horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Мөнх-Эрдэнэ

Индонезид галт уулын дэлбэрэлтийн улмаас түгшүүр зарлажээ

post-img

Мягмар гарагт Индонези улсын аялал жуулчлалын цэг болох Флорес арал дээр оршдог Левотоби Лаки-Лаки галт уул дэлбэрч, агаарт 11 км хүртэлх өндөрт суунагласан утаа, үнс нурмыг цацсантай холбогдуулан эрх баригчдын зүгээс түгшүүр зарласан байна.

Индонезийн галт уул судлалын агентлагийн зүгээс мэдээлснээр Левотоби Лаки-Лаки галт уулын дэлбэрэлт орон нутгийн цагаар мягмар гарагийн 17:35 цагийн орчимд болсон гэжээ.

1584 метр өндөр тус ихэр галт уул нь өнгөрсөн оны 11-р сард мөн хэд хэдэн удаа дэлбэрсний улмаас 9 хүн амь үрэгдэж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж, агаарт дэгдсэн үнс нурам, утааны улмаас зарим нислэгүүд цуцлагдахад хүргэж байсан юм.

Харин энэ удаагийн дэлбэрэлтийн үеэр хүний амь үрэгдсэн, бэртэж гэмтсэн талаар мэдээлэл хараахан гараагүй байна.

Дээр дурьдсан галт уул судлал болон геологийн агентлагийн зүгээс галт уулаас 7 км-ийн радиуст зорчихгүй байхыг онцгой анхааруулжээ. Мөн ойр орчмын оршин суугчдыг галт уулын үнс нурмаас хамгаалах зорилгоор амны хаалт зүүхийг уриалсан байна. 

Түүнчлэн Индонези улсын Үндэсний гамшиг зохицуулалтын албаны зүгээс галт уулын ойр орших нэг тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлснийг мэдээлж, бусад хэсгүүдээр “үнсэн бороо” орохыг анхааруулж, чичиргээ мэдрэгдсэн хэвээрээ байгаа буюу галт уулын идэвхжил сулраагүй үргэлжилж байгааг онцолж, галт уулын ойр орчмын оршин суугчдыг аюулгүй байршилд цаг алдалгүй нүүж очихыг уриалжээ.

0/1000