Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б.Түвшин: Ажилтны хоол, унааны мөнгөнөөс НДШ авахаа боливол 18.000 ажлын байр нэмэгдэнэ
- 2025/06/19

- 24 цаг 45 минутын өмнө

- 1 мин уншина

УИХ-ын гишүүн Б.Түвшин, Ч.Лодойсамбуу нарын 41 гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдлээ. Энэ хууль батлагдвал ажил олгогчийн зүгээс ажилтандаа хоол хүнс, унааны мөнгө болоод урамшуулал олгохдоо НДШ төлөхгүй байх бололцоо бүрдэх юм. Нийгмийн даатгалын тухай хуульд хоол унаа, урамшууллын мөнгөнөөс НДШ авна хэмээн заачихсан байдаг энэ заалт ажил олгогчдод ихээхэн дарамттайгаас гадна ажилтанд ээлгүй хуулийн зохицуулалт болдгийг хууль санаачлагчийн зүгээс мэдэгдээд байна.

Хэрэв дээрх хуулийн зохицуулалт батлагдвал төсөвт орох орлого 300 орчим сая төгрөгөөр буурах тооцоо бий. Гэхдээ үүний үр дүнд 18 мянган ажлын байр нэмэгдэх боломж бүрдэх нээ.

Хоол, унаа, урамшууллын мөнгөнөөс НДШ авахыг больчихвол өгөөж нь эдийн засагт 270 тэрбум төгрөгөөр эргэн ирнэ хэмээн эдийн засагч гишүүдийн зүгээс тооцоолжээ.

Одоо байгаа хуулийн зохицуулалтаар хувь хүнд ямар л мөнгө орлого орно тэр мөнгөнөөс НДШ авдаг. Түр ажил бүрээс НДШ, ХАОАТ, НӨАТ авдаг. Хэрэв энэ их татаас дарамтыг бууруулахгүй бол монгол хүн хувиараа орлогын эх үүсвэртэй байх үндэслэлгүй болох аюул ч нүүрлэж мэднэ гэдэг болгоомжлол хуулийн төслийг санаачлагчдын нэг Б.Түвшинд байгаа юм.

- Шинэ
- Хандалттай