Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн Хатны-Энгэр гэдэг газарт өчигдөр суудлын машин онхолдож, 1 хүн нас баржээ. Уг ослын дуудлагаар очсон замын цагдаа 6 дугаар сарын 18-ны өдрийн 19:43 цагт онцгой байдлын албанд хандаж, цогцос гаргаж өгөхийг хүссэн байна. Уг хүсэлтээр тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын албан хаагчдыг очиход, иргэн Б-гийн “Приус-30” загварын суудлын машин онхолдож, иргэн М /27 настай, эмэгтэй/ уг машины төмөр хийцэд хавчуулагдан, нас барсан байжээ. Түүний цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн аж.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Машины төмөр хийцэд хавчуулагдан, нас барсан байжээ
- 2025/06/19
- •
- 20 цаг 40 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай