horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

А.Даваажаргал, Р.Номинзаяа: “Ододтой бүжиглэе” шоунд түрүүлж чадаагүй гэж харамсдаггүй

post-img

Монгол Улсын волейболын шигшээ багийн тамирчин, “Хасу мегастарс” багийн ахлагч, ОУХМ А.Даваажаргал, “Moondance” хамтлагийн бүжигчин, бүжгийн ОУХМ Р.Номинзаяа нартай ярилцлаа. Тэд уран нарийн хөдөлгөөн, тэсрэм үзүүлбэр, өөрсдийн дүр төрхөөрөө олон үзэгчийг байлдан дагуулж “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улиралд финалын шат хүртэл өрсөлдсөн билээ.

–Ярилцлагын урилга хүлээн авсанд баярлалаа. А.Даваажаргалын хувьд шоунд орох саналыг хэрхэн хүлээн авсан бэ? Спортын мэргэжлийн тамирчнаас урлагийн салбар луу хөрвөлөө шүү дээ.

-Анх шоуны санал хүлээж авахад “Өө би юу, намайг уу” гэж бодсон. Ийм санал ирлээ гээд гэрийхэнтэйгээ ярилцаад зөндөө удаан бодсон л доо. Анхны улирал дээр бас санал ирсэн. Тэр үед оръё гээд хэлчихсэн байсан ч шоу нь нэг жил хойшилсон. Дахиад санал тавибал хүлээж авна гэж бодож байсан болохоор энэ удаа шоунд орсон. Энэ шоунд ороод, маш гоё байлаа. Их юм сурч, чаддаггүй байсан зүйлээ чаддаг болж, амьдралд мартагдахааргүй дурсамж болж өнгөрсөн.

–Р.Номинзаяа бүжигчний хувьд хамтрагчийнхаа талаар юу хэлэх вэ. А.Даваажаргалтай хос боллоо гэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

“Ододтой бүжиглэе” шоунд 13 оролцогч оролцсон. Эрэгтэйчүүдээс ганцхан тамирчин байсан нь А.Даваажаргал ах, эмэгтэйчүүдээс О.Гүндэгмаа эгч байсан. Хамтрагч хуваарилах өдөр спортын хүнтэй партнер боллоо гэдгийг мэдээд илүү давуу талтай юм шиг санагдсан. Нөгөө талдаа сул тал ч байсан байж магадгүй. Шоу учраас 70% нь бүжиг, үлдсэн нь жүжиглэлт гээд зохиолтой байдаг болохоор энэ тал дээр сул тал болох магадлалтай гэж бодсон. Гэхдээ бүжиг сурах тал дээр бусад оролцогчоос илүү байсан. Тийм болохоор бид хоёр финалын шат хүртлээ амжилттай явсан. Би өөрөө “Moondance” хамтлагт бүжиглэдэг. А.Даваажаргал ах багийн спортын тамирчин хүн. Хоёулаа багаар ажиллаад сурчихсан, баг гэж юу байдгийг мэддэг учраас бие биеэ ойлгоод, сонсоод явсан болов уу.

–Сурахад хамгийн хэцүү бүжиг юу байв?

А.Даваажаргал: Бүгдээрээ хэцүү байсан. Яагаад гэвэл надад бүжгийн анхан шатны мэдэгдэхүүн байхгүй. Эхнээс нь сурсан болохоор бүгд хэцүү байсан.

Долоо, долоо хоногоор бүжиг сурдаг байж байгаад хагас шигшээд долоо хоногт 2 бүжиг сурах даалгавар ирсэн. Тэр үед хугацаа давчуу. нэлээн хэцүү байсан.

Р.Номинзаяа: Хоёр хоногт нэг бүжиг сурдаг. Пүрэв гарагт тайз руу гаа явдаг.

А.Даваажаргал: Тийм. Хоёр хоногт шинэ хоёр бүжиг сурах их хэцүү байсан. Сурах гэж нэлээн юм болсон. Стрестсэн гэх юм уу.

Р.Номинзаяа: Яах вэ, стрестсэн. Өмнө нь 7 хоногийн 5 өдөрт нь бүжгээ бэлтгэх боломжтой байсан бол сүүлдээ 2 бүжиг болсон. Өмнө нь бүжиглэж байгаагүй, латин болон стандарт бүжиг биш. Цоо шинэ өөр төрлийн бүжиг болохоор бүх юмыг эхнээс нь сурах болно. Долоо хоног бүр шинэ бүжиг сурсан. Тэр бүгд өөр өөр техник, хөдөлгөөнтэй байдаг учраас А.Даваажаргал ахын хувьд жаахан хэцүү байсан байх.

А.Даваажаргал: Энэ шоуны хэцүү юм нь долоо хоног бүр өөр өөр давтагдахгүй бүжиг хийнэ гэдгээрээ зэвүүн байхгүй юу. Нэг хийгээд л дараагийн долоо хоногт дахиад өөр бүжиг. Ерөөсөө ийм байхаар долоо хоног бүр шинэчлэгдээд явахаас өөр арга байхгүй.

-Бүжгээ сурах бэлтгэлдээ хэр их хугацаа зарцуулж, шоу болон үзэгчдэд хүргэсэн бэ? Бэлтгэлийнхээ талаар яривал?

А.Даваажаргал: Бид хоёрт цаг хамаагүй шахуу л байдаг байсан даа.

Р.Номинзаяа: Хамгийн эхний долоо хоног буюу оролцогчдоо танилцуулж буй, хасагддаггүй дугаар байна шүү дээ. Тэр үед 14 хоногийн бэлтгэл хийсэн. Эхний дугаар учраас телевиз бүжгээ урьдчилж бичсэн. Өөрсдийнхөө биеийг бүжгэндээ дасгаад, ямар ч оролцогч хасагдахгүй долоо хоног байсан. Харин хоёр дахь долоо хоногоос эхлээд хасагдаад, мессеж саналаар явж байсан. Тэрийг бол үзэгчдэд шууд дамжуулдаг. Бид хоёр бэлтгэлийн цагаа үдээс хойш тааруулсан. Ахын ажлын цаг өглөөнөөс орой 5 хүртэл байдаг. Хааяа ажлаасаа эрт гарч ирээд, клубийн зааланд 18:00 цаг гэхэд уулзана. Заримдаа 22:00 цаг, бүжиг болохгүй бол шөнө 01-02 цаг гээд…

А.Даваажаргал: Ер нь болохгүй бол байж л байдаг юм дөө.

Р.Номинзаяа: Болохгүй бол явуулахгүй. Бүжгээ суртал, болтол нь бэлдээд байж байдаг.

–Бэлтгэл дээрээ санал зөрөлдөөд, аргаа барж байсан үе бий болов уу?

А.Даваажаргал: Мэдээж юманд зориод орж байгаа юм чинь сайндах, муудах юм байлгүй л яах вэ. Гэхдээ учиргүй маргалдах юм байхгүй. Болохгүй, чадахгүй зүйл дээр учирлаж хэлээд, ойлголцсон болохоор финал хүртэл явсан.

Р.Номинзаяа: Бусдыгаа бодвол гайгүй байсан юм шиг байгаа юм, дараа нь сонсоход. Гэхдээ нэг муудалцсан. Хоёр бүжиг авдаг хагас финалын үед бүжиг маань болдоггүй, хоёулаа стресстэй. Муудалцсан гэж байгаа нь хэрүүл уруул биш. “Энэ чинь болохгүй байна шүү дээ” гэхэд “Наадхаа тэгээд хэлээч” гэдэг тиймэрхүү үл ойлголцол нэг орой болсон. Тэгээд маргааш нь зүгээр бэлтгэл дээрээ ирээд л.

– Финалын үзүүлбэрт монгол бүжгээ толилуулсан шүү дээ. Олон хүн үзүүлбэрийг нь сайшааж, түрүүлэх байсан гэж сэтгэгдлээ илэрхийлсэн. Энэ тал дээр юу хэлэх вэ? Өөрсдийгөө түрүүлнэ гэж бодсон уу?

А.Даваажаргал: Финалын үзүүлбэрийн хувьд гэвэл шоу маань өөрөө Дэлхийн хэмжээнийх учраас финал дээр монгол бүжиг, монгол хэв маяг байх нь зүйтэй гэж үзсэн. Иймдээ ч монгол бүжгийн мундаг хүмүүс дээр очоод бүжгээ сураад, дэглээд толилуулсан. Тус үзүүлбэр дээрээ харамссан юм байхгүй. Бид хоёр ярилцаж байгаад л үзүүлсэн нь тэр. Хүмүүст таалагдсан байх. Өөр бүжиг хийе гэж ярьж байсан. Ярьснаараа байсан бол гоё л хийх байсан байх, ооё.

Р.Номинзаяа: Өмнөх 12 долоо хоногийн турш бүжгийн төрөл, зохиол, санааг шоуны зохиолын баг өгдөг байсан. Энэ долоо хоногт А.Даваажаргал, Р.Номинзаяа хоёр чача бүжиг. Сэдэв нь багш сурагч гэх жишээний бүх юм нь цаанаасаа байсан. Харин финал дээр үзүүлбэрийн санаа нь “Show dance” байсан. Үүн дээр ямар ч төрлийн бүжгийг ямар ч байдлаар хийх боломжтой. Өөрсдийнхөө зохиомжоор явна гэсэн үг. Тэгээд үүнийгээ продакшны багтайгаа ярилцаад ийм санаагаар ингэж хийнэ шүү гэж хэлнэ. Тэгж байж тайз засалт, гэрэлтүүлэг зэргээ бэлдэнэ. Бид хоёр street dance хийгээгүй. Ахыг бүжиглэчих байх гэж бодоод хоёулаа “Street dance” хийх үү гэсэн санаа эхлээд гарч ирсэн юм.

Тэгээд энэ удаагийн улирал болон өмнөх улирлын шоун дээр ч монгол бүжиг ганц ч бүжиглээгүй. Тиймээс монгол бүжгээ бүжиглэвэл зүгээр юм байна гээд ярилцаад эцсийн шийдвэрийг А.Даваажаргал ах гаргасан. Ахын аав нь бүжигчин хүн байсан. Одоо тэтгэвэртээ гарсан. Тэр утгаараа бас монгол бүжиг байвал зүгээр юм уу гээд сонгосон. Бид хоёрын монгол бүжгийн үзүүлбэр хүмүүст хүрэх байх эсвэл энэ хоёр юу хийчив дээ гэж харах байхдаа гэж бодсон. Алдсан ч, оносон ч бай финалын үзүүлбэр бид хоёрын өөрсдийн сонголт учраас шийдвэрээ гаргаад үзүүлсэн.

А.Даваажаргал: Хүмүүст их таалагдсан юм шиг байна лээ. Ялагч болоогүй гээд санаа зовсон юм байхгүй.

–Шоуны дараа энд тэндээс бүжиглэх урилга ирсэн үү? А.Даваажаргалын хувьд цахим хаяг дээрээ тийм утгатай нэг пост бичсэн байсан л даа.

А.Даваажаргал: Яах вэ энд, тэндээс ирж бүжиглээч гэж санал ирсэн. Би чинь бүжигчин биш, тамирчин хүн шүү дээ.

Р.Номинзаяа: Сүүлийн үед ийм тэмцээний нээлтэн дээр ирээд бүжиглээд өгөөч гэсэн санал ирж байх шиг байна лээ. Над руу “Бүжиглээч гэнэ ээ, яах юм” гээд залгадаг юм. (инээв)

А.Даваажаргал: Ганц, нэг тийм юм байгаа. Таалагдсан юм байлгүй дээ. (инээв)

-Зурагтаар үзэх нэг өөр байгаа л даа. Шүүмжилсэн, сайлсан олон л сэтгэгдэл байдаг. Яг өөрөө дунд нь ороод бүжиглээд, шоугаа дуусгасан хүний хувьд юу хэлэх вэ?

А.Даваажаргал: Зурагтаар харахад зүгээд хөдлөөд байгаа юм шиг боловч нэг хөдөлгөөнийг сурахын тулд наана нь цаана нь өчнөөн юм болж байдаг. Маш нарийн юм байна лээ. “Ододтой бүжиглэе” шоунд орсон бүх хүн хичээж, амжилттай сайн оролцсон гэж бодож байгаа. Яг хажууд нь юу хийгээд яаж бэлдэж байгааг нь харж байсан болохоор бахархахгүй байхын аргагүй. Шүүмжилсэн хүмүүс маргааш зааланд очоод нэг бүжиг сурах гээд оролдоод үзээрэй

Р.Номинзаяа: Бүжиглэдэггүй хүмүүст хамгийн анхан шатны ташаа суллах хөдөлгөөнийг хийх гэж хэр хугацаа зарцуулахаа үзвэл зүгээр байх. Зурагтаар үзээд сууж байхад энэ хэдийн маань бүжиглэж байгаа байдал нь эв хавгүй, зарим нь эвсэлгүй, зарим нь сайн юм шиг харагдаж байгаа. Гэхдээ доторх техник, ур чадвар маш нарийн, олон зүйлээс бүрддэг учраас үзээд суух, өөрсдөө хийх шал өөр байдаг. Тиймээс оролдоод үзээсэй гэж хүсэж байна.

0/1000