horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

5 хүний 18.364.370 төгрөгийн хөрөнгө, орлогыг албадан хураалаа

post-img

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс хамтран “Нөлөөлөл-Биелэлт” нэгдсэн арга хэмжээг 2 сарын хугацаанд зохион байгуулжээ. Хөрөнгө, орлогыг нь албадан хураахаар шүүх шийдвэрлэсэн ч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага уг шийдвэрийг биелүүлэхэд хүндрэлтэй байдаг аж. Учир нь ийм албадлагын арга хэмжээ авахуулсан хүмүүсийн 50 хувь нь хорих ял эдэлж байна.    

Тиймээс ялтнуудыг хорих ял эдэлж байхад нь цалинтай ажлын байраар хангах боломжийн талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнуудтай мэдээлэл солилцож, ялтнуудын ар гэрийнхэнтэй уулзалт ярилцлага зохион байгуулжээ. Мөн хоригдлуудад шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийн ач холбогдлыг таниулсан байна.

Хорих ял эдэлж байгаа 3, хорих ял эдлээгүй боловч хөрөнгийг нь хураах ажил удааширсан 2 хүнээс дээрх нэгдсэн арга хэмжээний хүрээнд нийт 18.364.370 төгрөгийн хөрөнгө, орлогыг нь хураан авчээ. Үүний зэрэгцээ 2 хүнээр 2.6 сая төгрөг хэсэгчлэн төлүүлсэн байна.   

0/1000