horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Машинаа удаан унахгүй бол аккумляторыг нь тайлж авахыг зөвлөж байна

post-img

Хүүхдийн унадаг дугуй, машинд үлдээсэн эд зүйл, машины аккумлятор хулгайлах хэрэг Дархан-Уул аймагт их гарч байгааг тус аймгийн Цагдаагийн газар сэрэмжлүүллээ. Орон сууцны гадна, камергүй газарт тавьсан машины цонхыг хагалан, доторх эд зүйлсийг нь хулгайлж буй аж. Мөн камергүй газарт зогсоосон ачааны машины аккумляторыг тайлж авдаг болжээ. Тиймээс иргэдийг тээврийн хэрэгслээ камертай газарт тавих, удаан хугацаагаар машинаа унахгүй бол аккумляторыг нь тайлж авахыг жолооч нарт зөвлөж байна.

Орцны үүд, нийтийн эзэмшлийн талбай, үзвэр, үйлчилгээний газрын гадна цоожилж үлдээсэн унадаг дугуйг хулгайлах нь олширчээ.

0/1000