horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Мөнгөний тухай олон улсын хурал Улаанбаатарт болж байна

post-img

Монголбанк, Бреттон Вүүдсийн дахин зохион бүтээх хороо (Reinventing Bretton Woods Committee) хамтран “Нийлүүлэлтийн саатал болон худалдааны шоктой үе дэх Дэлхийн эдийн засаг: Мөнгөний бодлогын үр нөлөө” сэдэвт олон улсын хурлыг 6 дугаар сарын 19-21-нд Улаанбаатарт зохион байгуулж байна.

Дэлхийн эдийн засагт цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, амьжиргааны өртгийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалсан хүндрэлүүд сүүлийн жилүүдэд зэрэгцэн тохиож, шинэ сорилтууд тулгарсаар байна.

Энэ нөхцөл байдал нь мөнгөний болон төсвийн бодлогын чиг баримжаа, харилцан уялдааг дахин эргэж харах, тогтвортой байдлыг хангах шинэ гарц, шийдлийг эрэлхийлэх шаардлагыг үүсгэж байгаа билээ. Дэлхий нийтэд тулгараад буй энэхүү нийтлэг сорилтуудын талаар өндөр түвшний хэлэлцүүлгийг өрнүүлэх гол талбар болохын хувьд энэ удаагийн хурлаар дараах сэдвүүдийг онцоллоо. Үүнд:

  • Дэлхий нийтийг хамарсан шокийн үе дэх эдийн засгийн нөхцөл байдал, Нийлүүлэлтийн шокод үзүүлэх мөнгөний бодлогын арга хэмжээ,
  • Төв банкны оролцоонд гарч буй өөрчлөлтүүд,
  • Нийлүүлэлтийн шооконд үзүүлэх төсвийн бодлогын арга хэмжээ,
  • Хиймэл оюун ухаан, дижиталчлал болон ногоон шилжилтийн макро эдийн засаг дахь үр дагавар,
  • Дэлхийн эдийн засгийн хуваагдлын үед хэрэгжүүлэх эдийн засаг, санхүүгийн зохицуулалтын бодлого, арга замууд сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүллээ.
0/1000