horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

3х3 сагсанбөмбөгийн ДАШТ Улаанбаатар хотноо өнөөдөр эхэлнэ

post-img

Өнөөдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо сагсанбөмбөгийн 3х3 төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэлнэ. 

Манай улс спортын түүхэнд олимпын төрлийн хамгийн анхны насанд хүрэгчдийн ДАШТ-ийг зохион байгуулж буй нь энэ юм. Үүгээрээ ч анхны гэх тодотголтой Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хүлээлт өндөртэй, басхүү хариуцлагатай болох нь.

Тэмцээнийг Дэлхийн 150 гаруй оронд шууд дамжуулж, гадны тамирчид болон албаны хүмүүс гээд 700 төлөөлөгч манай улсад ирж байна. 

ДАШТ-д оролцох манай эрэгтэй шигшээ баг “B” хэсэгт сагсан бөмбөгийн эх орон АНУ, “Токио” 2020 олимпын аварга Латви, Азийн хамгийн хүчирхэг баг Япон, Европын шилдгүүдийн нэг Монтенегротой багтсан.

Харин эмэгтэй шигшээ баг “D” хэсэгт өнгөрсөн жилийн Парисын олимпын аварга Герман, мөнгөн медальт Испани, Америк тивийн хүчирхэг баг Бразил, Европын Украинтай орсон. Ийн тэд эх орныхоо элгэн талбайд Дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөнө.

0/1000