horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Х.Баасанжаргал: Сайд, дарга нарыг тулж ажиллаж байгаа төрийн байгууллагынхан нь вакумжуулдаг

post-img

126 гишүүнтэй парламентад хүний эрх, хүүхдийн эрхийн чиглэлээр зоригтой дуугардаг гишүүдийн 1 нь Х.Баасанжаргал. Уралдаанч хүүхдийн эрх, Төрийн ордныг хүүхдийн өрөөтэй болгох асуудалд эрс шийдэмгий байр суурь илэрхийлсэн түүнтэй ярилцлаа.

-Та бол УИХ-д орж ирээд, олонд танигдсан гишүүдийн нэг. Тэр дундаа МАН-ын жагсаалтад багтаж, парламентад орж ирсэн гишүүн. Гэтэл таны байр суурь, үзэл бодол МАН-ын залуу лидерүүдийнхээс огт өөр байх шиг?

-Энэ асуултад би яагаад МАН-тай холбогдсон тухай ярихаас эхлэх нь зүйтэй болов уу. Анх МАН-ын дэргэдэх Хүний эрхийн судалгааны хүрээлэнгийн захирлаар ажиллах санал надад ирж байсан. “Монгол ардын нам хүний эрхийн чиглэлээр ээлтэй бодлого хэрэгжүүлэх зорилгоор хүний эрхийн судалгааны хүрээлэн байгууллаа. Энд мэргэжлийн бөгөөд дуу хоолойгоо зоригтой илэрхийлэх хүн ажиллуулмаар байна” гээд надад 2022 онд санал ирсэн. Энэ хүрээлэнд буюу яг намд би 2 жил ажилласан. Ингээд л МАН-тай холбогдсон.

Тухайн үед МАН 280 мянган гишүүнтэй. 21 аймаг, 330 суманд салбартай. Ийм том холбоо, байгууллага Монгол Улсад өөр байхгүй шүү дээ. Ийм том байгууллагад хүний эрх ярина гэдэг том өөрчлөлт авчрах боломжтой мэт надад санагдсан. Би хүний эрхийн чиглэлээр өөрчлөлт авчрахын тулд улс төрийн механизм ашиглах нь гарцаагүй юм байна гэдгийг бодолцож үзээд, ажиллаж эхэлсэн.

Манай аав ч гэсэн анх намайг намын дэргэдэх хүрээлэнд ажиллана гэхэд маш гайхаж, сэтгэл дундуур хүлээж авсан. Яагаад гэхээр аав маань ардчилалд маш их хайртай. Ардчилсан үйл хэрэгт 1990-ээд онд оролцож байсан хүн. Аавтайгаа нэлээн ярилцсаны эцэст ардчилал гэдэг аль 1 намын өмчлөх зүйл биш гэдэгт санал нэгдсэн. Тэгээд ч социал демократ үзэл баримтлал гэдэг нийгмийн орхигдоод байгаа бүлэгт нийгмийн баялгийг хүртээмжтэй байлгахад чиглэдэг учраас миний үзэл баримтлалтай бас таарсан. Магадгүй Ардчилсан намаас ийм санал тавьсан бол би либерал үзэл баримтлалаас татгалзаж мэдэх байсан биз.

-Тэгвэл яагаад МАН-аас нэр дэвшихээр болсон бэ?

-Миний сонгуульд нэр дэвшсэн явдал хүнд ярихад үнэмшил муутай сэдэв л дээ. 2024 оны сонгуулийн өмнө МАН дотроо нэр дэвших хүсэлтэй хүмүүст хүсэлтээ өгөх боломж олгосон. 3-р сарын 1-нд хаана нэр дэвшихээ илэрхийлсэн 300 гаруй хүний хүсэлт ирсэн санагдаж байна. Тэдгээр хүнийг тухайн үедээ намын гишүүдтэйгээ ажиллаад, гишүүдээсээ дэмжлэг авч чадвал боломж олгоно гэсэн юм.

Тухайн үед би нэр дэвших бодолгүй байсан учраас хүсэлт өгөөгүй. Харин миний ойрын зайн лобби бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлэх байсан. Тухайн үед намын дарга Л.Оюун-Эрдэнэ надад жагсаалтын эхний 10-т хөгжлийн бэрхшээлтэй иргэн оруулна гэж амласан л даа.

Нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг 12 цагаас өмнө зарладаг шүү дээ. Түүний өмнө манай УЗ хуралдаад, араас нь бага хурал хуралдах байсан. Бага хурал орой болсон. 11 цаг өнгөрч байхад би тайзны ард нэр дэвшиж байгаа хүний хэлэх үгийг бэлтгэж байтал миний нэрийг нэр дэвших хүмүүсийн жагсаалтад дуудсан. Би тухайн үедээ гайхаж эргэлзэж, “Яагаад надтай зөвлөсөнгүй вэ? Яаж гэр бүлийнхэндээ хэлнэ ээ. Нөхөртөө хэрхэн дуулгана аа” гэх мэтчлэн олон зүйл бодогдсон. Жагсаалтын нэрсийг МАН-ын УЗ нэлээн нууцалж байгаад тулгаж зарласан гэдгийг хожим сонссон.

-Одоо УИХ-ын гишүүн болоод ажиллахад ямар байна вэ? МАН бүлгийнхээ гишүүдийг оноожуулна гэхчилэн УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд халдсан зүйл бишгүй ярьсан. Магадгүй жагсаалтаар сонгогдсон гишүүдэд дарамт ирдэг юм биш байгаа гэдэг хардлага төрсөн л дөө.

-Намын удирдлагаас шууд дарамт ирдэггүй. Харин улс төрийн соёлоор дамжиж, дарамт ирээд байна уу гэж харж байна. Улс төрийн буруу соёл нь жагсаалтын гишүүдийг кнопчин мэтээр үзэж, үл тоомсорлох хандлага байгаа нь нууц биш. Бид энэ 4 жил хэр ажиллахаас намын жагсаалт Монголын улс төрд хэрэгтэй юү, хэрэггүй юү гэдгийг олон нийтэд харуулна шүү дээ. Энэ бүх шалтгаанаар бид улс төрийн амьгүй албат шиг оршиж болохгүй.

Дээрээс нь бид ажлаа мэргэжлийн судалгаатай хийх учиртай. Бусад улсын, тэр дундаа Германы туршлагыг харахад “Намынхаа бүлгийн шийдвэрийг дагах ёстой” гэдэг дүрэм ижилхэн үйлчилдэг юм билээ. Гол нь бүлгийн шийдвэр нь гишүүддээ хүлээн зөвшөөрөгдөхүйц байх ёстой. Дарга удирдлагын түвшинд шийдвэр гаргачхаад, бүлэг дээр танилцуулах загвараар яваад байгаа нь буруу. “Энэ шийдвэрийг танилцууллаа. Бүлгийн гишүүд дэмж” гэж хандаж болохгүй. Бүлгээрээ ярилцан, шийдвэр гаргах ёстой. “Бид шийдвэрт оролцдог байх ёстой” гэдэг дотоод ардчиллыг шаардаж байгаа.

Жагсаалтаар гишүүдийг сонгодог болсноороо намуудын дотоод ардчилал сайжирч байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Өмнө нь хөшигний цаана, хуйвалдааны шугамаар шийдэгддэг байсан зүйлсийг одоо өөрчилж, дүрэм журмаар шийддэг болох явц явагдаж байгаа. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 81 нь шинэ. Тэгэхээр шинэчлэл жинхэнээсээ явагдах бололцоо бүрдсэн гэж харж байгаа.

-МАН-аас сонгогдсон 30 шинэ гишүүний гарын үсэг зураад өгсөн шаардлагыг МАН-ын УЗ хүлээж аваагүй. Эмэгтэйчүүдийн квотыг нэмэх нь битгий хэл бүр цөөлсөн. Мөн өмнөх сайд нарыг улираахгүй байх хүсэлтийг нь авч хэлэлцсэнгүй.

-Хэдийгээр үр дүн гараагүй ч процессыг хүмүүс ойлгож эхэлж байгаад баяртай байна. Анх 30 гишүүн шаардлага тавихад сошиал биднийг “Өөрсдөө сайд болох гэлээ” гээд бүтэн буллидлээ шүү дээ. Хэд хоногийн дараа олон нийт бага багаар ойлгосон байх. Мэдээж үр дүн шууд гарахгүй. Намын удирдах зөвлөл ярилцсан байна лээ. Гэхдээ бидэнд ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй. Ямартаа ч манай намын удирдлагын түвшинд бидний дуу хоолой хүрсэнд баяртай байгаа. Үр дүн чухал ч гэлээ процесс бас чухал шүү дээ.

-Таныг улс төрд оруулсан хүн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ юм байна. Түүний огцорсон шалтгааныг та юу гэж харж байна вэ?

-Зорилго нь зөв байсан ч процессын алдаа гаргасан гэж бодож байгаа. Хэрвээ түүний хийсэн ажлыг дүгнэ гэж хэлбэл би дунджаас дээгүүр гэж хэлнэ. Энэ сэдвийг ярихад вакумжилтын асуудлыг хөндөх учиртай мэт санагдаж байна. Энд, улс төрд хүн вакумжих нөхцөл бүрддэг юм байна л даа. Хүн өөрөө вакумжихгүй байхыг хичээх ёстой. Үүн дээр дараа дараагийн Засгийн газар анхаараасай.

–Вакумжих гэдэг зүйл улс төрд орсон хүн бүрд тохиолддог. Маш олон хүн улс төрд орохоосоо өмнө энгийн аятайхан харилцаатай байснаа гишүүн, сайд болмогцоо хүнээ байчихдаг. Бусдыг дорд үзэх хандлагатай. Бараг гишгээд гарах нь холгүй болчихдог. Олон жишээ мэднэ.

-Үүнийг би энд орж ирээд анзаарлаа. Төрийн алба, тэр дундаа төрийн байгууллагын дарга нарын сайд нарт өгч байгаа мэдээлэл сайд нарыг вакумжуулдаг юм байна. Тухайн салбартаа 10-20 жил ажилласан газрын дарга мэдээж салбараа мэдэж байгаа учраас түүнд итгэх нь зөв ч тухайн газрын дарга өөрөө вакумжсан хүн гэдгийг ойлгох ёстой юм шиг. Вакумжихгүй байх мөнгө зарахгүй арга бол тухайн салбарын төрийн бус байгууллагуудтай тогтмол уулздаг байвал дархлаатай болно. Төрийн байгууллагынхан харин төрийн бус байгууллагынхныг байнга шүүмжилдэг, харлуулдаг гэж хараад байдаг юм билээ. Тэгэхээр хамтарч ажиллахын тулд манай төрийн бус байгууллагынхан шүүмжлэхээс гадна шийдэлтэй байвал хамтарч ажиллахад асуудал үүсэхгүй. Сайд дарга нар ч вакумжихгүй байх бололцоотой санагдсан.

2-рт вакум үүсгээд байгаа бас 1 нөхцөл бол ажлын хуваарь. Ямар ч хүнтэй цаг төлөвлөж уулзах боломж өгдөггүй. Би 7 хоногт ядаж 1 ч болсон төрийн бус байгууллагын төлөөлөлтэй уулзъя гэж төлөвлөсөн ч товоо сүүлийн 3-4 долоо хоногт цуцалж байна. Миний ажлыг, нөхцөлийг мэдэхгүй төрийн бусынхан маань “За Х.Баасанжаргал их зантай болж” гэж бодож байгаа. Үүнд зайлшгүй дурдах ёстой зүйл бол ирэх 7 хоногийн парламентын үйл ажиллагааны хуваарь нь өмнөх 7 хоногийнхоо баасан гаргийн орой юм уу эсвэл бямба гаргийн өглөө гарч байна.

Төрийн ажил 7 хоногоор л төлөвлөгдөж байна шүү дээ. Би өмнө нь ажлаа сараар төлөвлөдөг байсан. Гэтэл одоо би ажлаа 7 хоногоор ч төлөвлөж чадахгүй хэмжээнд хүрлээ. Бид ажлын хуваарь, арга барилдаа өөрчлөлт хийж, төлөвлөх арга барил нэвтрүүлэхгүй бол бүгд бие биедээ итгэдэггүй болох гээд байна.

-Парламентын үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй өрнөдөг үү?

-Бодож байснаас муу байлаа. Гишүүд “Цахим орчинд хүний нэр төрийг гутаадаг байдал хэрээс хэтэрлээ” гэж ярих нь ихсэх болж. Өөрт нь тулгамдаад ирэхээр нийгэмд ямар байгааг биш, өөрийн нөхцөл байдлаа бодож эхэлдэг хандлага өрнөөд байх шиг. Цахим орчинд бид болгоомжтой хандахгүй бол үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах вий. Парламентын Дийлэнх гишүүн өөрсдөө цахим буллид өртөөд эхэлмэгцээ өөр өнцгийг нь харахаа больж байна гэдэг бол бид нийгмээсээ тасрах гээд байгаагийн 1 шинж.

Парламентын үйл ажиллагаа хүний эрхийн мэдрэмжтэй байгаа эсэхэд би мөн л дунджаас доогуур үнэлгээ өгнө. Хурлуудыг шууд дамжуулж байгаа ч энэ нь өөрөө нээлттэй байдлын гол шалгуур биш. Хэлэлцэх гэж байгаа асуудлаа дор хаяж 2-3 хоногийн өмнө нээлттэй болгомоор байна. Гишүүдийг парламентын танхимд орж ирсэн хойно нь ширээн дээр нь хэлэлцэх асуудлыг тавьдагаа болимоор байгаа юм. Бид уншиж танилцаагүй байж, үг хэлж асуулт асууна гэдэг утгагүй. Их хурлын гишүүн цээжний пангаараа асуудалд хандаж, чуулганы цагийг үрмээргүй байна. Тэгэхээр парламентын ажлын зохион байгуулалтыг анхаарах шаардлагатай.

-Төрийн ордонд хэчнээн хүн ажилладаг юм бэ?

-1000 гаруй хүн. Нийтдээ 4 байгууллага ажилладаг. УИХ-ын Тамгын газар, ЕТГ, ЗГХЭГ, Төрийн тусгай хамгаалалтын газар.

-Та гишүүн болоод төрийн ордныг хүүхдийн өрөөтэй болоход багагүй нөлөөллөө. Тэгэхээр энэ олон жил Төрийн ордонд ажиллаж ирсэн энэ олон хүн үр хүүхэд, ар гэрийнхээ асуудлыг хэрхэн зохицуулж ирсэн болж таарч байна вэ?

-Манайхны хэвшмэл ойлголттой холбоотой юм билээ. Намайг хүүхдийн өрөө ярихад төрийн тусгай албаныхан надад “Энэ чинь Төрийн ордон. Аюулгүй байх ёстой тусгай объект. Энд орж ирчхээд хүүхэд мүүхэд, ар гэрийн асуудал ярилаа. Энэ бүгд чинь хувь хүний өөрийнх нь зохион байгуулалттай холбоотой асуудал” гэдэг дарга нартай их тулсан. Ярьж тайлбарлах явцдаа би ийм зүйлийг ойлгож чадахгүй байгаа хүмүүстэй таарч байгаадаа гайхшаа барж байсан л даа.

Гэхдээ тэднийг буруутгах аргагүй. Өнгөрсөн хугацаанд Төрийн ордон бол тусдаа газар гэдэг ойлголт суулгачихсан байна шүү дээ. Энэ бол элитийн бүлэг үүсгэх гээд байгаагийн тод илрэл. Үүнийг ганц байшингийн асуудал гэж харж болохгүй. Нийгмийн хагарал хуваагдал үүнийг дагаад үүсэх вий гэдэг болгоомжлол төрүүлж байгаа зүйл. Энд ярих ёстой бас нэг асуудал бол гэр бүлийн гишүүдийг ялгадаг хандлага. Жишээлбэл: “Энэ авгай чинь одоо болтол хүүхдийнхээ асуудлыг шийдээгүй байж юугаа хийж Төрийн ордонд орж ирдэг юм” гэдэг хандлага. Эмэгтэйчүүдийг ямар хэв маягт барьж, юу хийх ёстойг нь заагаад байгаа хандлага. Гэрийнхээ ажлыг хийх ёстой, хүүхдээ харах ёстой гэж ойлгож байгаа нийгмийн хэвшмэл ойлголттой холбоотой гэсэн үг.

Энэ ч үүднээс би Ерөнхий сайдаас “Эмэгтэй хүн ямар шаардлага хангаагүй болохоор та эмэгтэй сайдынхаа тоог нэмсэнгүй вэ?” гэж тодорхой асуусан юм. Бид хэвшмэл ойлголтыг өөрчлөх ёстой. Эмэгтэй хүн Уул уурхайн сайд хийж болно. Эмэгтэй хүн Эдийн засгийн сайд хийж чадна. Манайд чадалтай, боловсролтой эмэгтэйчүүд бий шүү дээ. Үүнийг шийдвэр гаргах түвшинд олж харахгүй байна. Хэвшмэл ойлголтыг өөрчлөхөд чиглэж байгаа ажил гэсэн үг.

Энэ олон жил Төрийн ордон хүүхдэд харгис хандсан байгаа байхгүй юу. Тамгын газрын 1 ажилтны 10 настай хүүхэд “Эгч ээ, би өвөлжин хашааны гадна зогсдог байсан” гэж ярихад нь их өрөвдөж байлаа. Бид хүүхдэд ингэж хандаж болно гэж үү? Хүүхдэд хайртай гэж хэлдэг хэрнээ үйлдлээрээ харуулж байна уу гэдгээ бодолцож байх ёстой юм шиг.

-Монгол Улс хүн амаа өсгөх бодлого барьдаг хэр нь иргэдээ хүүхэдгүй мэт ажиллаж амьдрахыг шаардсан орчин бүрдүүлчихлээ шүү дээ. Жишээ нь цэцэрлэгийн зуны амралт байна.

-Харин тийм ээ. Тэр үнэн. Бүх л ээж аав цэцэрлэгийн зуны амралт гэдэг сорилттой нүүр тулж байна. Цэцэрлэг, сургууль амардаг. Миний хувьд хөдөө аав, ээж рүүгээ явуулчхаад “Ёооё” гээд санаа амраад сууж байна. Гэтэл ээж, аав нь хөдөө амьдардаггүй эцэг эхчүүд хамгийн эрсдэлтэй нөхцөлд хүүхдүүдээ ганцааранг нь гэртээ үлдээгээд, цоожлоод ажилдаа явж байгаа. Тэд ажлаа сайн хийж төвдөх болов уу? Энэ асуудалд ажил олгогчид анхаарах ёстой. Тухайн ажилтныг танай байгууллага үнэ цэнтэй, хэрэгтэй ажилтан гэж тооцож байгаа бол ажил олгогч нар энэ ачааллыг үүрэлцээсэй.

2-рт төрийн түвшинд зуны амралтын энэ хуваарийг өөрчлөх үү? Ажлын цагийн хуваариудаа өөрчлөх үү. Олон хуульд байгаа ийм өөрчлөлтийг анхаарах хэрэгтэй. Төрийн ордон хүүхдийн өрөөтэй боллоо. Энэ мэдээг хүлээн авсан албан байгууллагууд дуу дуугаа авалцаад, энэ сайн туршлагыг хуваалцаасай гэж хүсэж байна л даа.

-Та уралдаанч хүүхдийн эрхийн асуудлаар мэдээлэл хийж байхдаа индэр дээр уйлж байсан санагдаж байна.

-Тухайн үед яг л миний хүүхдүүд шиг 10-хан настай хүүхдүүд гэж бодоход өөрийн эрхгүй нулимс гарчихсан юм. Гэтэл тэр явдлыг зарим хүн “Шал худлаа уйллаа” гэж хэлж, бичиж, шүүмжилсэн. Тэр үед би бодож үзсэн юм. Би сэтгэл хөдлөлөө ил гаргахгүй, биеэ бариaд барьерт баригдчихвал өөрөөрөө, чин сэтгэлээрээ ажиллаж чадахгүй шүү дээ. Магадгүй зарим гишүүн 2028 онд, тэр дундаа орон нутагт нэр дэвшинэ гэж бодвол уралдаан хүүхдийн эрхийг ярьж чадахаа болино. Тэгэхээр улс төрийн карьер гэдэг тухайн хүнийг хүлдэг нэг хүчин зүйл байдаг юм байна. Миний хувьд би 2028 онд нэр дэвших эсэх дараагийн асуудал гээд хаячихсан учраас би зоригтой, өөрөөрөө ажиллаж чадаж байгаа болов уу.

-Илэн далангүй, чөлөөтэй ярилцсанд баярлалаа.

0/1000