УИХ-ын хаврын чуулган хаах ойртсонтой холбоотойгоор чуулганы хуралдааныг шахаж хуралдуулан, хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг хэлэлцэн батлахаар болсон. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар:
–Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 180 минут/
–Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/
–Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, нэг дэх хэлэлцүүлэг/-ийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.