Ойрын өдрүүдэд Улаанбаатар хот төдийгүй ихэнх нутгаар халж, агаарын температур 30 хэмээс буухгүй тул наршихаас сэргийлэх зөвлөмж хүргэж байна.
Наршилтад бүх насны хүн өртөж болох хэдий ч бага насны хүүхэд, зүрх судасны өвчтэй, артерийн даралт өндөртэй, жирэмсэн хүмүүс илүү эрсдэлтэй.
Илрэх шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18 цаг;
-Дотор бачуурч, бие нозоорох;
-Дотор муухайрах, бөөлжих, суулгах;
-Бага зэрэг халуурах;
-Ходоод гэдэсний хэвийн ажиллагаа хямрах;
-Нүд харанхуйлж, толгой эргэх.
Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандан үзүүлж зөвлөгөө авах;
-Буцалсан усыг хөргөөн задгай саванд хийж, наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж хэвших;
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан, аль болох ойрхон олон удаа хэрэглэх;
-Нарнаас хамгаалж, гэртээ чийгтэй сэрүүн орчин бүрдүүлэх;
-Хэрэв халуурвал хүйтэн жинг толгой, шилэн хүзүү орчимд тавьж, халуунаа бууруулах;
Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.
Наршихаас сэргийлэх:
-Наранд аль болох бага явах
-Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай байнга өмсөх
-Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш, урт ханцуйтай нимгэн цамц өмсөөрэй.
-Нярай хүүхдийг гадаа гаргахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс, хэт хүйтэн ус, ундаа уух нь хоолой өвдөх нөхцөлийг бүрдүүлдэг тул эцэг эхчүүд анхаарахыг зөвлөе.