horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userАДМИН

Г.Тэмүүлэн: Сурагчдын судлах ёстой агуулгаас гажсан даалгавар олон байсан

post-img

Хэнтий аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Г.Тэмүүлэнтэй 2025 оны Элсэлтийн шалгалтад ямар байр суурьтай байгаа талаар ярилцлаа.

– Энэ жилийн элсэлтийн шалгалт ялангуяа нийгмийн ухааны хичээлийн шалгалтын агуулгад багш болон сурагчид их бухимдаж байгаа гэсэн. Энэ талаар ярихгүй юу?

-Олон сурагч хүссэн оноогоо авч чадсангүй. Бид хичээлээ огт хийгээгүйгээс үүдэн ийм үр дүнд хүрсэн гэж бодохгүй байна. Бүгд байж болох бүхий л хэмжээндээ бэлтгэлээ хангасан. Учир нь энэ шалгалт бидний ирээдүйн амьдралыг шийдэх сорилтуудын нэг шүү дээ. Яагаад нийгмийн ухааны хичээлийн шалгалтад сурагчид бухимдаж байгаа вэ гэвэл нийтээрээ бэлдсэн агуулгаас өөр байсан. Шалгалтаа өгөөд гарч ирээд найзуудтайгаа ярилцахад ихэнх нь мэдэхгүй учраас тааж дугуйлсан гэж хэлсэн. Би ч гэсэн адилхан.

Багш нартайгаа ярилцсан чинь нийгмийн ухааны элсэлтийн шалгалтад их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар курсийн оюутнуудын судалдаг агуулгыг оруулж ирсэн гэсэн. Уг нь элсэлтийн шалгалт гэдэг сурагчдын 12 жил судалсан мэдлэгийг бататгах шалгалт шүү дээ. Эхнээсээ их сургуульд үздэг агуулгаар шалгалт авах байсан юм бол ахлах ангиудад сурах бичиг тарааж багш нараар хичээл оруулах хэрэг байсан уу. Мөн блюпринт гаргаж биднийг хуурч, горьдоох хэрэггүй байсан юм. Мөн задгай даалгаврыг нь сонгоны хичээл дээр огт харж байгаагүй юм билээ. Багш нар маань хүртэл сурагчдын судлах ёстой агуулгаас гажсан даалгавар олон байсан гэсэн. Уг нь тухайн жилдээ элсэлтийн шалгалт өгөх багш, сурагч нарт хичээл бүрийн блюпринт буюу агуулгын хүрээг хамарсан төлөвлөгөө гаргаж өгдөг. Өөрөөр хэлбэл, тус блюпринтэд заагдсан сэдэв агуулгын хүрээнд шалгалтын материал боловсруулагдан ирэх ёстой. Багш нар блюпринтийн дагуу сурагчиддаа бэлддэг. Бид элсэлтийн шалгалт блюпринтийнхээ дагуу орж ирнэ гээд маш их хүлээлттэй бэлдсэн юм. Гэтэл үнэхээр ингэж урам хугална гэж бодсонгүй.

-Нийгмийн ухаанаас бусад хичээлүүдийн агуулга гажсан тохиолдол байна уу?

-Миний мэдэж байгаагаар биологи, математик хоёр байна. Биологийн элсэлтийн шалгалтын блюпринт нь өмнөх жилийнхтэй жаахан адилхан байсан. Илүү хүндэрч орж ирэхгүй гэж хэлсэн. Миний хувьд гэхэд ахлах ангийн бүх агуулгын хүрээндээ бэлдсэн ч тэр чигээрээ бодлого бодох даалгавар орж ирсэн. Арван жилийн биологийн хичээл дээр боддог байсан бодлогоос хэд дахин хүнд. Зарим бодлогыг нь огт харж байгаагүй. Тэгээд шалгалтаа өгөөд гарч ирсэн бүх хүүхдүүд тааж дугуйлсан гэсэн. Математик ч ялгаагүй. Зөвхөн 1000 бодлогоос л орж ирнэ гэж хэлсэн. Гэтэл гуравхан даалгавар л 1000 бодлогоос орж ирсэн. Үлдсэн бүх даалгавар нь бараг үзэж, харж байгаагүй бодлогууд байсан гэсэн.

-Элсэлтийн шалгалт өгсөн багш сурагчид сэтгэл санаагаар их унасан уу?

-Сэтгэл санаагаар унах бол юу ч биш байна. Багш нарын маань бүтэн гурван жилийн хөдөлмөр юу ч биш болсон учраас үнэхээр хүнд байгаа. Бидний хувьд ч ялгаагүй. Хэн ч ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Хууртагдаж, мэхлэгдсэн ч юм шиг үнэхээр хэцүү байна. Анхнаасаа блюпринт, сурах бичиг ч хэрэггүй байжээ. Энэ жил элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүд ирээдүйн амьдралаа тааж дугуйлаад л гарч ирлээ. Дараа жилийн шалгалт өгөх хүүхдүүдэд ийм харамсалтай зүйл битгий тохиолдоосой. Цаанаасаа л гунигтай байна. Зарим хүүхдүүд судсаа хүртэл ханасан гэх юм. Сошиалаар маргаан, зөрчил, хэрүүл тасрахгүй шинжтэй. Жил бүр болдог элсэлтийн шалгалтаа ямар ч асуудалгүй зохион байгуулдаг болоосой.

П.Наранбаяр: 1000 бодлогын өгөгдлүүдийг л өөрчилсөн

Тэгвэл өчигдөр орой энэ асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хаягаараа тайлбар хийсэн юм. Тэрбээр “Математикийн шалгалт дээр 1000 бодлогоос орж ирсэнгүй гэсэн маргаан гарлаа. Бид Боловсролын үнэлгээний төвийн мэргэжилтнүүдтэй уулзлаа. Бүх шалгалтын материалтай танилцсан. Бодлогын өгөгдлүүдийг өөрчилсөн хэлбэрээр шалгалтын материал бэлдсэн. Математикийн элсэлтийн шалгалт 2023 онд анхны оноо буюу 100 хувь гүйцэтгэлтэй гэж үзэхэд ихэнх хүүхэд дунжаар 26 хувь байсан. Харин 2024 онд 24.3 хувь, 2025 онд 20 хувь байна. Үүнийг хэмжээст оноо руу шилжүүлэхэд дундаж нь 20 хувийн гүйцэтгэл дээр төвлөрсөн. Тиймээс энэ жил 500 оноо 20 хувийн гүйцэтгэл дээр орж ирж байгаа. Тэгэхээр 490-ээс дээш оноотой хүүхдүүд Их, дээд сургуульд элсэж орох эрхээ авч байгаа. Энэ нь 20 хувийн гүйцэтгэлтэй буюу 500 оноотой хүүхэд их дээд сургуульд элсэн орох эрхээ бүрэн авч байгаа гэсэн үг. Математикийн хичээлээр элсэлтийн шалгалт өгсөн хүүхдүүдийн 52 хувь нь 490ээс дээш оноо авсан байна. Жил жилийн дундажтай ойролцоо очиж байна” гэв.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

А.Даваадулам

0/1000