horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

МАН, ХҮН-д итгэх иргэдийн итгэл суларсан бол АН-ын рейтинг өсжээ

post-img

“МЕК” ХХК-аас Монголын нийгэм улс төрийн нөхцөл байдал, улс төрчид болон улс төрийн намын үйл ажиллагаанд өгч буй иргэдийн үнэлгээг сар бүр тандаж, үр дүнг танилцуулдаг. Тэгвэл тус байгууллагын 6-р сарын тайлангаар АН-ын үнэлэмж өсөж, МАН, ХҮН намуудад хандах иргэдийн үнэлэмж буурсан үзүүлэлттэй гарчээ.

“МЕК” ХХК 2025 оны зургаадугаар сарын 15-19-ны өдрүүдэд квотчилсон санамсаргүй түүврийн аргачлалаар Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт оршин суудаг сонгуулийн насны 1308 иргэнээс судалгаа авчээ. Энэ удаагийн судалгааны агуулга нь улт төрийн намуудын үйл ажиллагааны үнэлгээ, намуудын дэмжлэг байжээ.

0/1000