Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe

Монгол хүн хэдэн төгрөгтэй байвал Монгол Улсад өлбөрч үхэлгүй амьд байж чадах вэ? Энэ асуултад хариулахын тулд Үндэсний статистикийн хороо хүн амын амьжиргааны доод түвшин гээчийг тогтоодог. Үндэсний статистикийн хорооны дарга А/09 тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшний 2025 онд мөрдөх хэмжээг шинэчилжээ. Үүгээр бол Улаанбаатарт 495.400 төгрөгтэй байвал 1 сар амьд явж болох нь.

Тэгвэл манай улс тэтгэвэр авдаг 515 мянга 600 иргэнтэй. Үүний 115 мянга нь нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг. Тэдний сард авдаг тэтгэвэр нь 572.400 төгрөг. Амьд явахад арай чүү хүрэх мөнгө. ҮСХ-ноос тогтоож өгсөн голоо зогоох мөнгөнөөс ердөө 76.600 төгрөг цаана нь үлдэж байна. Хүн идэж уухаас гадна оо, саван гээд ахуйдаа элдэв юм хэрэглэдэг. Гэр оронтой ахмадууд бол тог, дулаан, СӨХ, усны төлбөрөө төлнө. Гэр хорооллынхон нүүрс, түлээ авна. 76.600 төгрөг аманд ч үгүй, хамарт ч үгүй дуусна. Тэтгэвэр нүд ирмэхийн зуурт дуусдаг тухай ахмадууд өөрсдөө байнга үглэж явдаг. Ийм мөнгөтэй хүнд банк юу бодож зээл олгох билээ. Олгохгүй. Олгох ч боломжгүй. Олгох ч ёсгүй.

Манай улс шиг тэтгэвэр барьцаалан, зээл олгодог улс хаана ч байдаггүй

Бүрэн тэтгэвэр авдаг ахмадуудын гар дээр сард ирдэг мөнгө 689 мянга. Амиа зогоох мөнгийг нь хасвал 193.600 төгрөг үлдэж байна. Үүгээр сар уух эм авч хүрэх үү? Ядахад манай ахмадууд эмийг хоол шиг иддэг. Тэтгэвэр нь эмэндээ ч хүрэлцдэггүй. Ийм хүмүүст банк юу бодож тэтгэврийн зээл олгодог юм бол? Гэтэл энэ оны 4 дүгээр сарын байдлаар 281 мянга 200 ахмад тэтгэврийн зээлтэй байна. 2 ахмадын 1 нь тэтгэврийн зээл авчээ.

Арилжааны банкууд бол ашгаа л бодоод, ахмадуудын тэтгэврийг нь барьцаалаад зээл олгочхож байгаа. Ахмад нь зээл төлөх хугацаа дуусахаас өмнө нүд аньчихгүй л бол банканд ашигтай. Зээлээ төлж амжилгүй нас барвал үр хүүхдээр нь зээлийг нь төлүүлэх гэж банк хэрэндээ л ажил болно. Монголбанкны Макро зохистой бодлогын хэлтсийн захирал Н.Батболд өчигдөр сэтгүүлчдэд “Тэтгэврийн чанаргүй зээлийн үлдэгдэл сүүлийн хоёр жилийн туршид жилд 100% давсан. Тэтгэврийн зээл 40-50 хувь өссөн байхад чанаргүй зээлийн жилийн өсөлт нь 100 хувиас давсан байдлаар хоёр жил явсан. Энэ хэрээр чанаргүй зээлийн хэмжээ өсөөд байвал санхүүгийн байгууллага, банкны системд зээлийн эрсдэл үүснэ. 2025 оны 4 дүгээр сарын байдлаар тэтгэврийн чанаргүй зээлийн хэмжээ 11.7 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 116%-иар нэмэгдсэн” гэж мэдээллээ. Ахмадууд 11.7 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, төлж чадаагүй байна. Энэ бол ахмадууд тэтгэврийн зээл авах нь улам ихсэж, авсан зээлээ төлж чадахгүй байгааг нотлох баримт. Тэтгэвэр бол амьжиргааг тэтгэх зориулалттай мөнгө. Сарын тэтгэврээрээ тэр сардаа амьдрах учиртай. Гэтэл тэтгэврээ урьдчилаад зээлчихсэн ахмад зээлээ төлж дуустал яаж амь зогоодог юм бол?

Монголбанкны судалгаагаар 2025 оны 3-р сар гэхэд ахмадууд тэтгэврийнхээ 84%-ийг 2 сарын хугацаатай зээлж, 16%-ийг нь гар дээрээ авдаг болсон байв. Нэг хүн дунджаар 6.5 сая төгрөгийн зээлтэй байна. Сард 828 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмад 83.7% буюу 693 мянгыг нь зээлдээ хураалгаад, 135 мянган төгрөгөөр бүтэн сар өл залгах ёстой болж байна. Юун амьжиргааны түвшин! Банкны зээлтэй ахмад өлбөрч үхсэн тухай дуулдаагүйг бодвол яаж ийгээд амьд байгаад байдаг бололтой. Тэтгэврээ зээлэндээ өгчхөөд, зовж байгаа тухайгаа ярих ахмадтай бишгүй л таарсан. Тэгж зовж зүдэн тэтгэврээ зээлэх ямар албатай юм бол?

Ахмадууд 11.7 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй, төлж чадаагүй байна

Ахмадууд тэтгэврийн зээлээрээ юу хийдэг вэ? МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессорын баг тэтгэврийн зээлээ ахмадууд юунд зарцуулж байгааг 2016 онд судлаад “Ахмадуудын тэтгэврийн 70-80% нь ажил хийхгүй гэртээ суудаг залуусын гарт очиж байна” гэсэн дүгнэлтэд хүрсэн байлаа. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор, профессор Л.Оюун “Тэтгэврийн зээлийн ард хүчирхийлэл нуугдаж байна” гэж тухайн үед онцолж байв.

Фридрих Эбертийн сангаас 2022 онд хийсэн судалгаагаар Монголын ахмад настнуудын 60-аад хувь нь тэтгэвэр барьцаалсан зээлтэй байжээ. Ач зээгийн сургалтын төлбөр төлөх, хүүхдэдээ байр, машин худалдаж авч өгөхийн тулд ахмадууд тэтгэврийн зээл авдаг болохыг тус сан тогтоосон байна. Тэтгэврийн зээл нь ахмад настны амьжиргааг дэмжих бус эрхийг нь зөрчиж, өрийн дарамтад оруулж, ядууралд хүргэж буйг Фридрих Эбертийн сан нотолсон юм.

10 ахмадын 9 нь зээлтэй. Банканд өртэй ахмадуудын 2 нь зээлээ өөрөө хэрэглэсэн бол 7 нь үр хүүхдэдээ өгсөн байлаа. 2020 оноос ахмадуудын тэтгэврийн зээл 33 дахин нэмэгджээ. Үүнээс үзэхэд л тэтгэврийн зээлийг ахмадууд өөрөө биш, цаана нь байгаа шимэгч үр хүүхэд нь хэрэглэж байгаа нь ойлгомжтой.

Тэтгэврийн зээл нь ахмадын эрхийг зөрчиж, өрийн дарамтад оруулж, ядууралд хүргэж буйг Фридрих Эбертийн сан нотолсон

Ийм байхад “Тэтгэвэр хаанаа ч хүрэхүй байна. Тэтгэвэр эм аваад дуусаж байна” гэж үглэх нь аргагүй. Тэтгэвэр бол ахмад настаны амьжиргаанд зориулсан мөнгө. Түүгээр тэр хүн л амьдрах ёстой. Түүнийг үр хүүхдүүд нь авч хэрэглэж болохгүй. Тиймээс Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа О.Энх-Амгалан “Эцэг, эх, өвөө, эмээгийнхээ тэтгэврийн зээлийг аваад амьдардаг, оюутны сургалтын төлбөрөө төлүүлдэг, эсвэл машин аваад уначихдаг паразит бүлэг байж болохгүй шүү дээ” гэж мэдэгдэж байв. Түүний зөв. Монголбанк үүнийг дэмжиж, ажил хийдэггүй анхиагүй залуусыг эцэг эхээ шимэгчлэн амьдрах боломжийг хумьсан юм. Энэ бол нэг талаас ахмадуудыг, нөгөө талаас банкны салбарыг, дунд нь шимэгч залуусыг бодсон тал бүрийн ашигтай шийдвэр. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ оны 3-р сараас банкны зээлийг хумих бодлого баримталж, хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг 50:50 болгож, тэтгэврийн зээл олгохдоо ахмад настны гар дээр хүн амын амьжиргааны доод түвшинтэй тэнцэх мөнгө буюу 495.400 төгрөг үлдээж байхаар шийдвэрлэсэн. Ахмадууд үүнийг эсэргүүцэн, улстөрчдөөр Монголбанк, ГБХНХЯ-нд үг дайгаад, улстөрчид түүнийг нь далимдуулан ахмадууд хайртай гишүүний дүр эсгэн, улстөржүүлж эхэлсэн.

Тэгэхээр нь сая Монголбанк тэтгэврийн зээлийг хэрэглээний бусад зээлтэй адил шалгууртай болгож, ахмадуудын талд нааштай шийдэж өглөө. Гэтэл тэд “Тэтгэврээ зээлнэ үү, байна уу, бидний хэрэг” гэж томорч, Монголбанк, Төрийн ордны гадаа суулт зарлав. Үнэндээ тэтгэврийн ч бай, байрны ч бай, зээл бол банкны мөнгө. Суулт зарлаж байгаа тэр ахмадын дансанд орж ирээгүй байгаа мөнгө. Дансандаа байхгүй мөнгийг л банкнаас гуйж, банк хадгаламж эзэмшигчдийн мөнгийг ахмадуудад зээлж байгаа юм. Тэгэхээр зээл олгох эсэхээ банк мэднэ. Арилжааны банкны аль зээлийг хэзээ ихэсгэж, хэдийд хумихаа Монголбанк мэднэ. Зээлдэгч, зээл олгогч гэдэг харилцаанд “Өөрийнхөө мөнгийг яаж авахаа өөрөө мэдье” гэж томрох эрх ахмадуудад байхгүй.

281 мянга 200 ахмад тэтгэврийн зээлтэй байна. 2 ахмадын 1 нь тэтгэврийн зээл авчээ

Тэтгэврийн зээл гэж юу болох талаар үнэндээ манай ахмадуудад ямар ч ойлголт алга. Ийм хүмүүст зээлийг замбараатай, хамжааргатай олгохгүй бол ирээдүйд ямар ч эрсдэл үүсэж мэднэ.

Ер нь тэтгэврийн зээлийг байхгүй болговол яасан юм. “Манай улс шиг тэтгэвэр барьцаалан, зээл олгодог улс хаана ч байдаггүй” гэж Л.Энх-Амгалан сайд өнгөрсөн хавар сануулж байлаа. Ахмад настны амьжиргаагаа залгуулах ёстой мөнгийг нь барьцаалан, зээл олгодог улс Дэлхий дээр манайхаас өр байдаггүй гэнэ дээ.

Авч буй тэтгэврийнхээ ч учрыг олохгүй будилж яваа ахмадуудыг улстөрчид өөгшүүлэн, улс төр хийж байгаа нь эгдүүцмээр

УИХ-ын гишүүн М.Билэгт 2016 оны 12-р сард “Тэтгэврийг зээлд хамруулахгүй байх талаар бодож үзмээр юм. Тэтгэврийг нэг дор бөөнөөр нь зээлэн, хүүхдийнхээ эсвэл ач, зээгийнхээ сургалтын төлбөрт өгөөд, ямар ч орлогогүй болдог. Цайны сүү, өдрийн хоолны ч мөнгөгүй болж байгаа ахмад маш олон байна. Тиймээс энэ асуудал дээр төр анхаарч, тэтгэврийн зээлийг зогсоовол яаж байна” гэсэн санал гаргасан удаатай. Даанч ахмадуудыг сонгуульд ашигладаг улстөрчид араа бодоод, “Аан” ч гээгүй.

Улс төрийн зүтгэлтэн ирээдүйг, улстөрч өнөөдрөө боддог гэж үнэн юм. Авч буй тэтгэврийнхээ ч учрыг олохгүй будилж яваа ахмадуудыг улстөрчид өөгшүүлэн, улс төр хийж байгаа нь эгдүүцмээр. УИХ-ын гишүүдийн ийм үг, хэн нэг сонгогчид тал зассан шаардлагад Монголбанк автах ёсгүй. Бодлогод нь парламентын гишүүн нөлөөлж чаддаггүй байвал Төв банк зөв ажиллаж байгаа гэсэн үг.

Тэтгэврийн гэдэг зээлийг байхгүй болгож, ахмадуудын гар дээр тэтгэврийг нь бүтэн үлдээвэл ийм хэл ам гарахгүй амар зүгээр. Аливаа юм аль болох эртхэн шиг голдиролдоо орвол сайн.

- Шинэ
- Хандалттай
2025-06-24 07:29:44
Хуцаад байгаачээ. Өөртөө зарцуулдаг гэр бүлдээ зарцуулдаг залуухан ахмад байна. Хүүхдүүдээ сургалт дамжаанд явуулмаар байна. 8 настай 12 настай хүүхэд шимэгч болж таарч байна уу
2025-06-24 04:36:00
Ene sait uls toriin tald uilchildeg hudaldagdsan l sait bnashdee humuus min medeelel bitgii har bitgii like dar ywj l baig toihgui bhad l bolno er ni hun ooriin mongoo yundaa zartsuulah ni huwi hunii asuudal ene hunii amidarluu heterhii orj baigaa ym shig sanagdahgui bnauu malnuudaa🤮🤬😡
2025-06-24 04:19:17
Энийг нийтлэгч танд багахан хуцаарай 🖕🏻🖕🏻🖕🏻🖕🏻гэж хэлье дээ бид хүн амьд явах амьдрах эрхтэй шүү😡 та нар улс орноо зарж баяжсан хулгайч луйварчид биш болохоор бид төлсөн татварынхаа багахан хэсгийг авч яаж амьдрах нь бидний эрх ….. та нар шиг урд нь гуйлгачин явсанаа мартаж том том бүлтэрч яваагүй шүү😡😡😡😡
2025-06-24 04:13:43
Энийг нийтлэгч танд Битгий хуцаарай 🖕🏻гэж хэлье дээ бид улсад төлсөн татварынхаа багахан хэсгийг авч б.гаа шүү 😡 та нар шиг эх орноо зарж идсэн луйварчид хүмүүний амьдрал ойлгохгүй ойлгохыг ч хүсэхгүй 😡 урьд нь гуйлагчин явсанаа ч мартчихсан том том хуццгааж яваа байлгүй дээ ишшшшш чааваас даа
2025-06-24 03:20:16
Залуудаа хийж хөдөлмөрлөж хадгалсан мөнгө авч бна та нар шиг хулгай хийгээгүй ер ахмад ууд бид юугаа хийнэ та нарт ямар хамаатай юм бэ хүүгээ буруулаад өгөөч гэсэн танар юу борлуулах гээд бна зайлаарай
2025-06-24 02:52:56
Hediig avsiin mongol banknaas chi ur huuhedde yuch hylaalgahgui shulam ymuu