horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Дархлаа судлаач Г.Батбаатар: Вакцинаар сэргийлж болох өвчнөөр 7 хүүхэд алдана гэдэг хайран…

post-img

Улаанбурхан өвчний улмаас 7 хүүхэд нас баржээ. Монголчуудын “хуучны танил” энэ өвчин хүүхдийн аминд хүртлээ даамжирч байгаагийн цаад шалтгааныг судлаачид вакцинд хийлгээгүйтэй холбоотой хэмээн үзэж байна. Бид Монголын дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн, АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатартай ярилцлаа.

-Улаанбурхан өвчин улам бүр газар авсаар байна. Монголчуудын нэрлэж заншсанаар коор гэгддэг энэ өвчин яагаад өнөөдөр ингэтлээ нийтийг хамарч, 7 хүүхдийн аминд хүрэх болов. Үүнийг дархлаа судлаачийнхаа хувьд хэрхэн дүгнэх вэ?

-Их чухал сэдэв. Би энэ асуудалд сэтгэл их түгшиж байна. Би Монголын дархлаа судлаачдын нийгэмлэгийн тэргүүн. АШУҮИС-ийн дэд захирал. Дархлаа судлалын чиглэлээр 40 гаруй жил тасралтгүй ажиллаж ирлээ. Вакциныг анагаахын шинжлэх ухаанд гарсан гайхамшигт нээлт гэж боддог. Вакцин гэдэг зүйлийг гаргаж ирснээрээ сая сая хүүхдийг өвчнөөс сэргийлж, амийг нь аварсан гэдэгтэй өнөөдөр хэн ч маргахгүй биз. Хүний дундаж нас их богино байлаа шүү дээ. Энэ ерөөсөө л халдварт өвчинтэй л холбоотой.

Вакцин гэдэг зүйлийг нээснээрээ хүн төрөлхтний хувьд гайхалтай гэж хэлж болохоор эрин үеийг авчирсан гэж би мэргэжлийн хүний хувьд дүгнэж явдаг. Манайд олон төрлийн товлолт вакцин хийж байна. Тэр олон төрлийн өвчнөөс хүүхэд багачуудаа хамгаалж, сэргийлж байгаа гэсэн үг.

Вакцин гэж чухам юу юм бэ гэдгийг би тайлбарлая. Вакцин бол тухайн өвчин үүсгэгч вирус, бактерийн үл хувьсах жижиг хэсгийг аваад, хүний биед хортой юу, үгүй юү, өвчин үүсгэх үү, үгүй юү гэдгийг тогтоож, үгүйсгэсний дараа вакцин болгон хэрэглэдэг. Вакцинд орж байгаа тэр жижиг хэсэг өөрөө өвчин үүсгэдэггүй, халдварладаггүй, сөрөг нөлөөгүй жижиг хэсэг гэсэн үг. Гэхдээ вакцин бүрийн төрөл, технологи өөр л дөө. Сулруулсан вакцин, өвчин үүсгэх хоруу чанарыг арилгасан амьд вакцин гэж бий. Эвсэл дархлааны эсийг өдөөх уурагтай холбож өгдөг вакцин ч байна.

-Вакцин эсэргүүцэгч улам олшроод байх шиг?

-Дэлхийн улс орнуудад 10 хүртэлх хувийн анти вакцин буюу вакцин эсэргүүцэгчид байдаг. Гэхдээ Монгол Улсад байгаа шиг ингэж нийгмийн сүлжээгээр нэгнийгээ турхирч, олныг хамарсан тохиолдол байдаггүй.

Надад байгаа мэдээллээр өнөөдөр 240 мянган хүүхэд улаанбурхан өвчний вакцинд хамрагдаагүй байна. Юу гэсэн үг вэ? Эцэг эхчүүд өөрсдөө тэр вакциныг хийлгэж, өдий зэрэгтэй эрүүл яваа хэр нь үр хүүхдэдээ хийлгэхгүй байгаа нь яаж байгаа хэрэг вэ?

Вакцин хийлгээгүй тэр хүүхдүүдийн эцэг эхчүүд 30-тай, 40-тэй, 50 настай хүмүүс байх. Өөрсдөө товлолт вакцинд хамрагдсан учраас өвчлөөгүй гэдгээ ойлгохгүй яваад байх шиг. Вакцины хоруу чанар маш бага. Мэдээж вакцин хийлгэхэд, хүний биед гаднын биет орж ирж байгаа болохоор реакц үзүүлэх нь тодорхой. Гэхдээ амь насанд хүрэх, өвчлүүлэх хор нөлөө байхгүй. Үүнд 100 хувь итгэж болно.

Аливаа вакциныг гаргаж авахдаа 5-10 жил судалж, тухайн өвчнөөс хүнийг ямар нэгэн хор нөлөөгүйгээр хамгаалж чадаж байгааг нь бүрэн баталгаажуулсны дараа ДЭМБ чанарыг нь хянадаг. Үүний дараа нийтэд хэрэглэхийг зөвшөөрдөг.

Ковидын вакцинтай холбоотойгоор бүх төрлийн вакциныг буруушаах хандлага бий болоод байна. Ковидын вакцины тухайд маш богино хугацаанд хийсэн судалгааны үр дүнд гарсан гэдгээрээ бусад халдварт өвчний вакцинаас ялгаатай. Би ковидын вакцинд ямар нэгэн сөрөг нөлөө байж болохыг үгүйсгэхгүй. Тухайн үед Дэлхий нийтэд тэр бүхнийг шалгах, үгүйсгэх цаг хугацаа, боломж байгаагүй.

-Ковидын вакцины сөрөг нөлөө юу байсан гэж та судлаачийн хувиар харж байна вэ?

-Миний таамаг шүү. Ковидын вакцин цусны бүлэгнэлтийг нэмэгдүүлдэг байж магадгүй гэж хараад байгаа. Гэхдээ тухайн үед ковидын вакциныг тариулаагүй байсан бол магадгүй ковид туссан 100 хүн бүгдээрээ ч нас барах байсан байж болно. Харин вакцин хийлгэснээрээ 100 хүнээс 90-ийг нь аврах боломж олдсон гэж боддог.

Би ахиад хэлье. Улаанбурхан өвчнөөс бид аль эртнээс вакцинаар сэргийлж ирсэн. Аливаа вакциныг гаргаж ирсний дараа 5-10 жил эмнэлзүйн туршилт, судалгаа явуулж байж нийтэд хийдэг. Улаанбурхны вакциныг хүн төрөлхтөн хэрэглээд, 60-70 жил болж байна шүү дээ. Энэ вакцинд эргэлзэх зүйл юу ч байхгүй. Юунд нь эргэлзээд байдаг юм бэ?

-Вакцин хийлгэснээс болж тухайн хүүхэд өөр өвчнөөр өвчлөх магадлал бий юу?

-Вакцины найрлагад ордог зарим бодис хавдар үүсгэдэг гэсэн балай яриа гараад байгааг би сонссон. Тийм биш гэдгийг амьдралынхаа туршид судалж ирсний хувьд батална. Вакцины найрлагад орсон тухайн өвчний жижиг хэсгүүд өвчин үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Яагаад тухайн өвчний идэвхгүй жижиг хэсгийг вакцины найрлагад оруулдаг вэ гэхээр дээрх өвчний мэдээллийг хүний дархлааны эсэд таниулахын тулд шүү. Хүний дархлааны эсэд санамжийн эс гэж бий. Тухайн өвчнийг дархлааны эс таньж аван, санамжийн эс үүсгэхийн тулд хүүхэд вакцины дараа бага зэрэг халуурч болно. Бага хэмжээгээр шүү дээ. Халуурна гэдэг хүний биеийн хамгаалах урвалын 1 хэлбэр байхгүй юу. Ингээд вакцины үр нөлөөгөөр дархлааны эсэд санамжийн эс үүсдэг.

Сүүлийн үед санаа зовоож байгаагаар нь улаанбурхнаар жишээ авъя л даа. Улаанбурхны вакцин хийлгэсэн хүнд тухайн өвчний вирус орж ирэхэд, хүний бие дэх дархлааны санамжийн эсүүд түүний эсрэг маш богино хугацаанд идэвхжиж, устгахаар довтолж тэмцсээр байгаад уг өвчний эсийг биеэс зайлуулж чаддаг. Санамжийн эсүүд хүний биед хэдий чинээ удна, төдий чинээ дархлаа сайн тогтдог.

Ялангуяа улаанбурхны вирусийн эсрэг дархлаа насан туршид тогтдог гэдгийг Дэлхий дахины судлаачид нэгэнт хүлээн зөвшөөрчихсөн. Хүн төрөлхтөн өнөөдөр үүнээс өөр арга бодож олж, нээж чадаагүй байна.

Тэгээд ч анагаахын шинжлэх ухаан хүний биед хоргүй бөгөөд өвчнөөс сэргийлэх үр нөлөөтэй сайн арга гэдгийг туршчихсан, баталчихсан. Зарим хүн “Вакцины чанарыг батал” гээд байх юм. Стандарт гэдэг зүйл бий. Вакциныг олноор нь, массаар нь үйлдвэрлэж байгаа тохиолдолд чанарын маш өндөр хяналт бий болгож ажилладаг.

-Вакциныг эсэргүүцэх нь хэнд ашигтай байж болох вэ?

-Вакциныг эсэргүүцсэн энэ их эсэргүүцлийг би хувь хүнийхээ зүгээс биотехнологийн том том компаниудын өрсөлдөөн, нэг нэгнийхээ эсрэг явуулдаг хар пи-артай холбоотой байх гэж харддаг. Вакцин үйлдвэрлэгч биотехнологийн компаниуд зах зээлээ булаацалдаж, хоорондоо өрсөлддөг. Ингэж өрсөлдөх явцдаа бие биеэ муулах, бие биеийнхээ үр дүнг үгүйсгэх оролдлого их хийдэг юм билээ. Энэ нөлөө манай улсад тусаад байна уу гэж хардаад байгаа юм.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд ковидын эсрэг “Пайзер” вакциныг Германы иргэншилтэй 2 турк эрдэмтэн нээсэн л дээ. Тэд тухайн вакциныг зах зээлд давуу эрхтэй гаргахын тулд бусад улсад тухайлбал Хятад, Орост үйлдвэрлэсэн вакцины эсрэг сөрөг мэдээлэл гаргаж байсан. Үүнийг Дэлхий нийт батлаад, вакцин үйлдвэрлэгч нь судлаач эрдэмтдийнхээ өмнөөс уучлал гуйсан түүх бий.

Манайхан ийм зүйлд автаад, вакциныхаа мөн чанарыг ойлгохгүй байна. Вакцин яаж үйлчилдэг талаар ямар ч ойлголтгүй байж, бусдыг ятгаж, буруу мэдээлэл тараадаг хүн олон байгаад маш их харамсаж байна. Вакцин тариулчхаад өвчилж болно. Гэхдээ хэзээ ч үхэхгүй. Өнөөдөр вакцин хийлгээгүйгээсээ болоод 7 хүүхэд өнгөрчихлөө. Хайран… Вакцин тариулчихсан бол үхэхгүй байсан шүү дээ. Хүний аминаас илүү зүйл гэж юу байх юм бэ?

-Дөнгөж төрөөд удаагүй, 1 сартай хүүхдүүд улаанбурхан өвчин тусах нь ихсэж байна. Вакцин хийлгэх насанд хүрээгүй хүүхдүүдийг улаанбурхнаас яаж сэргийлэх вэ?

-Хүн эхээс дөнгөж төрөхдөө идэвхгүй дархлаатай төрдөг. Өвчин үүсгэгчийн эсрэг санамжийн эсүүдийг хүүхдэдээ ээж нь өвлүүлдэг. Хүүхэд 6 сар хүртлээ ээжээс авсан уургаараа хамгаалагддаг. 6 сараас эхлээд, хүүхдийн дархлааны тогтолцоо байгаль орчинтойгоо танилцаж эхэлдэг. Энэ цагаас эхлэн хүүхдийн дархлаанд санамжийн эсүүд бий болдог. Бидний амьдарч буй орчин микробоор дүүрэн шүү дээ. Хүүхэд 2 нас хүрэхэд дархлааны эсүүд өөрийгөө хамгаалах боломж нь бүрддэг. Тиймээс улаанбурхны вакциныг 6 сар хүрэхээс нь өмнө хийдэггүй. Санамжийн эс үүсээгүй байдаг учраас.

1 сартай хүүхэд яагаад улаанбурхнаар өвчилсөн бэ гэдэг асуултад бол магадгүй ээж нь улаанбурхны вакцин хийлгээгүй байсан байж болно. Өөрөөр хэлбэл улаанбурхан өвчнийг таних санамжийн эсүүдээ хүүхдэдээ өвлүүлээгүй байна. Гэхдээ үүнийг батлах боломжгүй. Онолын хувьд л ийм тайлбар байж болно.

-Хүүхдэдээ вакцин хийлгэхгүй байгаа эцэг эхчүүдэд хандаж та юу хэлэх вэ?

-Вакцинаар сэргийлж болох өвчнөөр хүүхдээ өвтгөж, хүндрүүлж, улмаар амь насанд нь аюул учруулж байгаа эцэг эхчүүд шинжлэх ухааныг үгүйсгэж байгаа хэрэг. Харанхуй бүдүүлэг үе өнгөрсөн шүү дээ. Би хувь судлаачийнхаа хувьд сүүлийн 10 жил аливаа мэдлэг боловсрол, мэргэжлийн үнэ цэнийг хэтэрхий үнэгүйдүүлж байгаагийн гай л ингэж илэрдэг юм болов уу.

Шийдвэр гаргах түвшинд тухайн салбарын мэдлэг, мэдээлэлгүй хүмүүс салбарыг тодорхойлоод явж байгаа. Өөрсдөө ч ичдэггүй юм байна. Томилж байгаа улс нь ч ичдэггүй юм байна. Аливаа мэргэжлийн нарийн ширийнийг ойлгохгүй хүн дураараа шийдвэр гаргана биз дээ. Энэ бүхний гай гарч байна уу гэж харж байна.

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.

0/1000
Мулгуу хөгшин нохой улин хуц

CDC-ийн Вакцины сөрөг үйл явдлын мэдээлэх системийн (VAERS) мэдээллээс үзэхэд 2025 оны 5-р сарын 30 ны байдлаар зөвхөн Америкт 38,659 хүн нас барсан , 220887 эмнэлэгт хэвтсэн, 156,702 хүнд яаралтай тусламж үзүүлсэн, 247,867 хүн эмчийн үзлэгт орсон, 73,311 байнгын хөгжлийн бэрхшээлтэй болсон, 17,913 хүн Беллийн саажилт, 5,175 зулбалт, 22,247 зүрхний шигдээс, миокардит28,208 тохиолдол бүртгэгдсэн байна. анафилаксийн 10,961 тохиолдол👹👈 Зөвхөн ану ийм байгаа!! гэтэл монголын засгийн газар нь хонирогчдын тоог гаргаж ил тавих биш эсрэгээрээ улам хядахгаад чичрээд байгаа 👹