Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутагт орших Булган ууланд энэ сарын 21-нд “Монгол 99” ТББ 21 янгир нутагшууллаа. Булган уулын дархан цаазат газарт 2023 оноос янгир ямаа сэргээн нутагшуулж эхэлжээ. Энэ уул одоо 48 янгиртай болоод байна.

Булган ууланд тавьсан янгир:
- 2023 онд 11 толгой
- 2024 онд 16 толгой
- 2025 онд 21 толгой

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам ховордсон амьтдыг хуучин нутагт нь сэргээн нутагшуулах, тоо толгойг нь өсгөх санаачилга гаргаж буй иргэд, хувийн хэвшлийн оролцоог бүхий л талаар дэмжин ажиллаж байна.
