horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Дагуурын дархан цаазат газрын 8 дугаар холимог комисс хуралдлаа

post-img

Хятад, Монгол, Орос гурван улсын хамтарсан Олон улсын Дагуурын дархан цаазат газрын 8 дугаар холимог комисс 6 дугаар сарын 17-20-ны өдрүүдэд Дорнод аймгийн төв Чойбалсанд хуралдлаа. Энэхүү хурлыг Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулав. Хуралд БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогтоор ахлуулсан төлөөллүүд болон ОХУ-ын Экологи, байгалийн нөөцийн яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Артур Владиславович Чертовын тэргүүлсэн төлөөлөл, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Ү Хюпан тэргүүтэй төлөөлөл оролцов.

Комиссын хурлаар талууд ОУДДЦГ-ын байгаль хамгааллын хамтын ажиллагааны 2020-2024 оны үр дүнг хэлэлцэж, 2025-2029 оны төлөвлөгөөг баталлаа.

Хурлаар дараах гол асуудлуудыг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

• ОУДДЦГ болон түүний ойролцоох бүс нутгийн экосистемд үзүүлэх сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх;

• ОУДДЦГ-т хил дамнасан түймрээс урьдчилан сэргийлэх, хамтарсан дадлага хийх;

• Ховор зүйлийн шувуудын хамгаалал, судалгааг үргэлжлүүлэх;

• Судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглах, биологи болон нүүдлийн судалгааг өргөжүүлэх;

• Комиссын 9 дүгээр хурлыг товлов.

0/1000