Иргэн Ш.Т АНУ-аас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай бүтээгдэхүүн захиалан, авахаар очоод баригджээ. Тэрээр Олон улсын шуудан илгээмжийн газраас бараагаа хүлээн авч байхдаа баригдсан байна. Гаалийн ерөнхий газрын Улс хоорондын шуудан, илгээмжийн гаалийн газар ийм хэрэгт хяналт тавин, улсын хилээр хууль бусаар эд зүйл нэвтрүүлэхтэй тэмцдэг.
Ш.Т-ын эл хэрэгт улсын яллагч Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1, 3.3 /Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.