horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userГ. Урантөгс

О.Алтангэрэл: Шүүгчийн гэрт камер тавьж чагнаж байсан

post-img

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааг хууль зөрчин явуулж байгаа талаар ноцтой баримт дэлгэлээ.

Тэрээр “Шүүгч нарын дунд хараат бус байдлын судалгаа явуулсан. Дийлэнх шүүгч “Мөрдөн шалгах ажиллах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллага шүүх эрх мэдлээ хэрэгжүүлэхэд заналхийлж байна” гэж хариулсан. Тэр битгий хэл нэг шүүгч гэрт нь гүйцэтгэх ажлын техник буюу камер тавьчихсан байсан гэж хэлсэн. Юу гэсэн үг юм бэ. Хүний гэр бүлийнхэнтэйгээ өнгөрүүлдэг орон зай шүү дээ. Энэ асуудлыг парламентад авч ирээд ярья гэхэд ажиллах бүтэц байхгүй” гэж мэдэгдсэн юм.

0/1000