Нийслэлийн нэгэн дүүргийн Газрын албанд зохион байгуулагчаар ажиллаж байхдаа Д.О бусдаас хахууль авч, хашааны зориулалтаар 0.07 га газар эзэмших эрх олгожээ. Энэ нь баригдаж, тэрээр ажлаасаа халагдаад зогссонгүй, авлигын хэрэгт холбогдоод байна.
Түүний эл хэрэгт нийслэлийн Прокурорын газрын улсын яллагч Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 /Нийтийн албан тушаалтан хахууль авах/-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, АТГ шалгаж дууссан аж. Ингээд прокурор яллах дүгнэлт үйлдэж, Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ.