УИХ-ын гишүүн С.Ганбаатарын дүүгийн зуслангийн байшинд өнөөдөр АТГ шалгалт хийж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар цахим хуудсаараа шууд дамжуулан, олон нийтэд мэдээллээ. Түүний туслахыг АТГ-аас ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулжээ.
Тэрээр “Энэ бол Баянзүрх дүүргийн захад байдаг, 32 сая төгрөгийн дүнзэн байшин. Манай дүүгийнх. Хашаандаа хүлэмжтэй. Энд АТГ нэгжлэг хийж байна. Үүнийг маргааш Би уран ярьсан. У.Хүрэлсүх Францад очиж, Монголын ард түмнийг уранжуулсан. Үүнийг л би хэлсэн. АТГ-аас ирсэн залуус намайг айлгаж ичээх юм гэнэ. Та нар том том дарангуйлагч, хулгайч нартайгаа тэмц. УИХ-ын гишүүний дархан эрхэнд битгий халдаарай, АТГ-ынхаан. Би шударгаар явж байгаа улстөрч. У.Хүрэлсүх намайг хэдэн сар шалгаж байгаа ч юу ч олж долоохгүй” гэлээ.
“У.Хүрэлсүх ээ! Хуулийнхныг “Энканто” саунаас удирдахаа зогсоо гэж хэлсэн, үнээн. Намайг шалгаж болно. Юу ч олж долоохгүй. УИХ-ын гишүүний бүрэн эрхэнд ингэж халдаад, авгай хүүхдийг нь айлгаж ичээгээд байвал залуу гишүүд яах юм. У.Хүрэлсүх ээ! Чи хаан болсон гэж итгээд хуулийн байгууллагаар өөрийгөө шүүмжилсэн хүмүүсийг дарамтлуулдагаа боль. 126 үгээ чөлөөтэй хэлэх ёстой. Би чамайг дахин сонгогдох адын хүсэлдээ хөтлөгдөөд байна шүү л гэж хэлсэн. “Чи тийм юм байхгүй ээ” гэж хэлсэн. Ич л дээ, чи. Бид чуулганы индэр дээр сайхан мэтгэлцэх ёстой шүү дээ. 50 сая вон гэж ярьж байна. Тэр чинь тагнуулын газраас намайг Ерөнхийлөгчид нэр дэвшиж байхад гүйцэтгэх ажиллагаа явуулаад, Солонгосын Сөүлийн Биндэрьяа гэдэг, нисэхэд ажиллаж байсан залууг дагуулж орж ирээд… Би тэр 50 сая воныг шууд Баянзүрх дүүргийн шүүхэд улсын орлого болгож өгсөн. Хэрвээ тэгээгүй бол би сонгуульд нэр дэвших ч үгүй. Чиний олж долоосон юм ганцхан энэ. Өнчин хүүхдийн асрах газар аваачиж өгөөрэй гэж хэлсэн. Би сонгуулиар явахдаа таньдаг дүүгийнхээ 300-г түрээсэлж явсан. Тэрийг олоод эд их баярласан. Авлига авсан гэж хөөрөөд …” хэмээсэн юм.