УИХ-ын чуулганы ирц ойрын өдрүүдэд төдийлөн хангалттай биш байна. Шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний хуулийг шинэчилж байхад өчигдрийн чуулганыг нийт 18 гишүүн шалтгаангүй тасалсан байна. 8 гишүүн эмнэлгийн чөлөөтэй, 9 гишүүн дотоод, гадаадын томилолттой гэдэг шалтгаанаар хуралдаа оролцоогүй бол мөн тооны гишүүн эмнэлгийн чөлөө авчээ.
Харин 2 гишүүн ямар шалтгаанаар нь тодорхойгүйгээр чуулганы ирцэд “Чөлөөтэй” хэмээн бүртгэгдсэний 1 нь экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулаад яг 22 хонож байна. Өнгөрсөн хугацаанд тэрээр Г.Занданшатарт ажлаа хүлээлгэж өгснөөс хойш Төрийн ордонд бараагаа харуулсангүй.
УИХ-ын хаврын чуулган наадмын өмнө завсарлана. Тэгвэл Л.Оюун-Эрдэнэ хаврын чуулган өндөрлөх хүртэлх хуралдаанд лав нэг ч оролцохгүй бололтой. Зарим хэвлэлд дурдсанаар экс Ерөнхий сайд гадаад явсан тухай мэдээлэл байгаа юм.
2025-06-24 09:30:47
Зууны луйварчинг олж хулгайлсан асар их мөнгийг хураагаач,???!!!