Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар томилогдсон Х.Энх-Орших өнөөдөр тамгаа гардан авч, үүрэгт ажилдаа орлоо. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр түүнд тамгыг нь гардуулав.
Үүний дараа Х.Энх-Орших тус агентлагийн нийт ажиллагсадтай уулзсан байна. Энэ үеэр Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ө.Золбаяр Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын захирамжийг уншиж танилцуулжээ.
Х.Энх-Оршихын товч намтар:
-2001 онд нийслэлийн 11 дүгээр дунд сургууль,
-2009 онд БНТУ-ын Ойрхи Дорнодын техникийн их сургуулийг Олон улсын харилцааны чиглэлээр төгссөн.
-2017 онд Австралийн үндэсний их сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Мөн Нидерландын олон улсын харилцааны Клингендалийн институтид дипломат ажиллагааны чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.
-2009-2010 онд “ЭмАйСиСи” ХХК-д хөрөнгө оруулалтын шинжээч,
-2010-2013 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газарт III нарийн бичгийн дарга,
-2013-2014 онд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтэст референт,
-2017 онд Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газарт II нарийн бичгийн дарга,
-2017-2021 онд Монгол Улсаас БНАУ-д суугаа Элчин сайдын яаманд I нарийн бичгийн дарга,
-2021-2022 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газарт ахлах референт,
-2022-2025 онд Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлого хэрэгжилтийн газрын дарга.