УИХ-ын гишүүн С.Ганбаатарын охиныг УИХ-ын гишүүний хүүхэд гэх үндэслэлээр Ерөнхийлөгчийн тэтгэлгээс хассан байна. Энэ талаар С.Ганбаатар гишүүн цахим хуудсандаа ийн бичжээ.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар:
-Хүүхэд ямар буруутай вэ, Ерөнхийлөгч өө?
Хайртай охин минь нийслэлийн 130-р дунд сургуулийг төгсөж, МУИС-ийн биологийн ангид элсэн орсон билээ. Намар хичээл эхлээд удаагүй байхад Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт 2100 хөтөлбөрт тэнцсэн тухай мэдээ авч, аав ээж, ах дүү, ачит багш нараа баярлуулан бахархуулж байсан нь саяхан. Үеийн олон найзтайгаа хамт өвөлжин бэлтгэл хийж, IELTS-ийн шалгалт өгч, олон шилдэг сургуульд хүсэлт явуулсны дотроос Дэлхийн шилдэг 100 сургуулийн 33-т жагсаж байгаа Нью-Йоркийн их сургуулийн Шанхай дахь салбарт суралцах эрх авсан билээ.

Гэтэл бяцхан охины минь амьдралд анхны хүнд цохилт ааваас нь болж ирсэн нь харамсалтай. Аав, ээж хоёр нь охиноосоо уучлалт гуйя. Бэлтгэлээс нь хасах болсон мэдээг сонсгохдоо багш нарт нь хүртэл хэцүү байсан. Маш их уучлалт гуйж, охиныг минь өрөвдөж байсан та нарын буруу юу байх вэ дээ. Харин ч сэтгэлийн дэм өгч байсанд нь талархъя.

Охин минь хэдий “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрөөс хасагдсан ч өөрийн хүч чадлаар авсан сургуульдаа явна. Учир нь өөрийн чадлаар Нью-Йоркийн их сургуулиас 63000$-н тэтгэлэг авсан юм.

Чамаараа ээж нь үргэлж бахархдаг.
Жич: Хасах болсон шалтгаан нь “Аав нь УИХ-ын гишүүн учраас” гэж хэлсэн гэсэн. Албан ёсоор “Ийм зүйл заалт зөрчсөний учир хаслаа” гэсэн бичиг өгөөгүй. Гэхдээ хамгийн хачин нь тийм хууль журам байгаа бол яагаад анхнаас нь, намар ороход нь хасахгүй, бүтэн жил явуулчхаад одоо хасаж байгаа юм бэ?Яагаад хүүхдээр тоглож байгаа юм бэ? Хүүхэд ямар буруутай вэ?

2025-06-25 02:08:37
ОЛГОГДОХГҮЙ БАЙХААР ШИНЭЭР ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН !!! БОСОО ЛУЙВАРЧИН МИНЬ БАГА ШИГ ТАРХИ УГААГААРАЙ !!!