horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Төрийн албан хаагчийн 1 удаагийн тэтгэмж хууль зөрчсөн эсэх асуудалд С.Эрдэнэбат төлөөлөгчөөр оролцоно

post-img

Үндсэн хуулийн цэцэд нэр бүхий иргэнээс “Төрийн албан хаагчийг өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэг удаа буцалтгүй тэтгэмж олгодог заалт нь Үндсэн хууль зөрчсөн” гэдэг гомдол гаргажээ. Уг иргэний нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн С.Эрдэнэбатыг томилсон байна. Төрийн албанд ажиллаж буй ажилчдын тэтгэмж нь хүний нөөцийн бодлогын чухал хэрэгсэл юм. Иймд уг асуудлыг хамгаалж, нэг мөр шийдвэрлэн, эргэн сөхөхгүй байхын төлөө хичээн ажиллах болно гэдгээ С.Эрдэнэбат илэрхийлжээ.

0/1000
Баагий

Олон хүний эрх ашгийг хамгаалах сэтгэл гаргаж буйд баярлалаа. Амжилт хүсье