horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Ц.Нарантунгалаг: Могойг үнсэх гэж барьж аваад хатгуулсан хүн ч байдаг

post-img

Жилийн яг өдийд могойд хатгуулах тохиолдол гардаг. Тиймээс эл эрсдэлийн талаар ГССҮТ-ийн Түлэнхийн төвийн эрхлэгч Ц.Нарантунгалагаас тодрууллаа. Бага насны хүүхдүүдийг хараа хяналтгүй орхисноос могойнд хатгуулж буй тохиолдол гарч байгаа учраас эцэг, эхчүүд сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Мөн өндөр, шигүү өвстэй газарт түрийтэй гутал өмсөх шаардлагатай юм байна.

-Могойд хатгуулсан бол хамгийн түрүүнд яах ёстой вэ?

-Хортой могойд хазуулсан бол гол төлөв хавагнаж, хавдаж эхэлдэг. Могойд хатгуулсан бол янз бүрийн арга хамаагүй хэрэглэж болохгүй. Могойг үнсэх гэж барьж аваад хатгуулсан хүн ч байдаг. Тиймээс саваагүй зангаа татах хэрэгтэй. Амьтанд хүрвэл ямар ч амьтан өөрийгөө хамгаалах гэж хаздаг.

Могойд хатгуулсан хүний гар, хөлийг хөдөлгөөнгүй байлгаж, шингэн юм сайн уулган, эмнэлэгт яаралтай авчрах хэрэгтэй. Хэрвээ могойд хатгуулсан тохиолдолд хорыг 3 минутын дотор соруулж авах боломжтой. Гэхдээ биед орсон хорын 30-40 хувийг соруулах боломжтой. Үлдэгдсэн хор нь биед тархаад, тухайн хүний биеийн эсэргүүцэл, эмчилгээ хавсарч, бүх хорыг тайлдаг.

-Могойны хор тайлах ерөндөг Монголд хэр байдаг вэ? Олон нийтийн сүлжээнд иргэд “Хор тайлах ерөндөг олдохгүй байна” гэсэн байсан.

-Монголд хор тайлах ерөндөг тун ховор байдаг. Учир нь манай улсад жилд 6-7 хүн могойд хатгуулдаг. Тийм учраас эмийн сангууд оруулж ирдэггүй.

-1 настай хүүхэд могойд хатгуулсан байсан. Биеийн байдал нь хэр байгаа бол?

-Хувь хүний нууцын тухай хууль бий. Тухайн хүүхдийн ар гэр нь “Ямар нэг мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” гэсэн учраас би мэдээлэл өгөх боломжгүй. Ар гэрээс нь зөвшөөрөл авч байж танилцуулна.

0/1000