horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Морьт харвааны ДАШТ-д 30 гаруй орны шилдэг харваач цэц сорино

post-img

Монголын уламжлалт харвааны төрөл бөмбөг намнааг Дэлхийн аваргын албан ёсны төрөлд анх удаа багтааж, Монгол Улсад 30 гаруй орны 170 шилдэг харваач өрсөлдөх гэж байна. “Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалыг энэ оны 8 дугаар сарын 22-24-нд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дахь Тайж хайрханы бэлд дөрөв дэх удаагаа зохион байгуулах юм.

Морьт харвааны ДАШТ-ийг Монголын үндэсний морьт харвааны нэгдсэн холбоо зохион байгуулж байгаа аж. Үүнд манай улсаас 15 шилдэг харваач оролцохоор бэлтгэл, сургуулилалтаа базааж байна. Тэмцээнийг дэнслэхээр олон улсын зэрэглэлтэй шүүгчид, ЮНЕСК болон Дэлхийн морьт харвааны холбооны удирдлагууд хүрэлцэн ирэх юм байна. 

0/1000