ЭМДЕГ-ын дарга С.Энхболд: ЭМДС өмнөх жилүүдийн өглөг буюу 316 тэрбумыг энэ онд барагдуулсан. Үлдсэн төсөв дээр хуваарилалтуудаа хийгээд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлөөр батлуулсан. Энэ хуваарийн дагуу санхүүжилтээ олгоод явж байна. Даатгалын санхүүжилт хүрэлцэхгүй, эрсдэлтэй байгаа гэдгийг өмнө нь хэлж байсан. Энэ нөхцөл байдлыг Ж.Чинбүрэн сайдад танилцуулаад гарч ирлээ. Даатгалын сангийн энэ жилийн батлагдсан төсөв орлого 2,5 их наяд, зарлага 2,3 их наяд төгрөг батлагдсан. 1,9 их наяд төгрөгөөр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ санхүүжүүлнэ гэсэн үг. Нийтдээ 2300 эрүүл мэндийн байгууллагыг санхүүжүүлдэг.
ЭМДС-аас санхүүждэг 700 гаруй оношийг цочмог, төлөвлөгөөт архаг гэсэн 3 бүлэгт хуваарилсан. Нэн шаардлагатай тусламж үйлчилгээгээ санхүүжүүлээд аль болох тэвчиж болох оношийн бүлгүүдэд тодорхой хэмжээнд хязгаарлалт тогтоосон.
“Капитал” болон “Чингис хаан” банканд ЭМДС-ийн 140 тэрбумын авлага байгаа. Энэ мөнгийг шийдүүлж чадвал тодорхой хэмжээнд эмнэлгүүдээ санхүүжүүлээд явах боломж бүрдэнэ.