horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userД. Сарантуяа

Д.Дэлгэрням авсан оноогоороо ДАШТ-ий бүх тоглогчдын 11-р байрт жагсаж байна

post-img

3х3 сагсанбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 дөх өдрөө үргэлжилж байна. Монгол улсын шигшээ багийн тоглогч Д.Дэлгэрням хэсгийн тоглолтуудын дараах байдлаар нийт 26 оноо авч, бүх тоглогчдын жагсаалтын 11-р байрт эрэмбэлэгдэж байна. Тэрээр ранкаараа Дэлхийд 42-дугаар байрт жагсдаг.

Харин А.Ананд нийт 21 оноо авч бүх тамирчдын 20-дугаар байр, О.Энхбаатар 18 оноо авсан үзүүлэлтээр 30-дугаар байрт жагсаж байна. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн дуусаагүй байгаа учраас хасагдах шат, финалын тоглолтуудын дараах байдлаар тамирчдын авсан онооны жагсаалт өөрчлөгдөнө. Хэдийгээр манай шигшээ баг хожигдсон ч хувь тамирчид авсан оноогоороо дээгүүр жагсаж байна.

0/1000